Америк БНАСАУ-ын харилцааны тухай сэтгүүлчийн асуултад хариулав

Д.Хүчитбаатар 2017-08-11 17:31:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 11-нд болсон Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн бага  хурлын үеэр, “8-р сарын дунд 10 хоногт багтаан Гуам арлын ойролцоох тэнгис уруу  пуужин хөөргөх төлөвлөгөө боловсруулж байна” гэж БНАСАУ мэдэгдсэн. Үүний дараа  Америкийн тал, “хэрвээ БНАСАУ Америк болон Америкийн холбоотонд ямар нэг дайралт  довтолгоо хийх юм бол төсөөлөхийн аргагүй хариу дайралтад өртөх болно” гэлээ.  

Энэ тухай Хятадын тал юу яримаар байна? гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын  ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хариулахдаа, “Солонгосын хойгийн өнөөгийн  байдал маш эмзэг байгаа. Тиймээс холбогдох талууд хатуу тусгал гарган, байдлыг  улам хурцатгахгүй байж, үг яриа, үйл ажиллагаандаа болгоомжтой хандан, байдлыг  намдаан, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд ашигтай ажил илүү хийхийг Хятадын тал  хүсэж байна” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ