“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

2017-08-11 23:15:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

ХОУР-ийн мэдээ: БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яам, МУ-ын Архангай аймгийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, БНХАУ-ын Хайнань мужийн Соёл, радио телевиз, ном хэвлэл, спортын тэнхимээс хамтран зохион байгуулсан “2017 Хятадын соёлын наадам” арга хэмжээ 2017 оны 8-р сарын 11-ний үдээс өмнийн 10 цагт МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын Г.Дэмид жанжны төв талбайд ёслол төгөлдөр нээгдлээ.

“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй, БНХАУ-ын Хайнань мужийн Соёл, радио телевиз, ном хэвлэл, спортын тэнхимийн орлогч дарга хатагтай Нин Хун-вэнь, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны соёлын асуудал хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Хүчирхэг, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн мэргэжилтэн Дэвэ, МУ-ын Архангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Батдорж, МУ-ын Архангай аймгийн засаг даргын орлогч хатагтай Б.Болормаа, МУ-ын Архангай аймгийн засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, МУ-ын Архангай аймгийн Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга С.Баатар жич Синьхуа агентлаг, ХОУР, МУ-ын Star TV зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид энэхүү арга хэмжээний нээлтийн ёслолд оролцсон байна.

“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн хатагтай Ли Вэй уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн нэрийн өмнөөс, “2017 Хятадын соёлын наадам”-д оролцож буй Хятад, Монгол хоёр орны нийт иргэдэд  халуун дотнын мэндчилгээ болон сайн сайхны ерөөл дэвшүүлж байгаагаа юуны өмнө илэрхийлээд, “2017 Хятадын соёлын наадам”-ыг зохион байгуулсны гол зорилго нь хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлж, ард түмний харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, хоёр тал хоорондын харилцан ойлголцлыг шинэ түвшинд хүргэх явдал юм гэдгийг онцоллоо.

“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

Тэрээр хэлэхдээ, Хятадын соёл бол Хятадын үндэстнүүдийн оюун санааны эх ундраг, агуу баялаг соёл билээ. Энэ удаагийн “Хятадын соёлын наадам”-ын соёл урлагийн үзэсгэлэн та бүгдийг Хятадын соёлтой танилцуулж, түүнийг та бүхэнд ойлгуулж чадна гэдэгт найдаж байна. Мөн та бүгдэд мартагдашгүй сайхан дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

Архангай аймгийн засаг даргын орлогч хатагтай Б.Болормаа хариу мэнд хүргэн үг хэлж, Аймгийн засаг дарга болон нийт Архангайчуудын нэрийн өмнөөс, БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв болон уг арга хэмжээнд оролцож буй Хятад, Монгол хоёр орны уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд чин сэтгэлийн баяр талархал дэвшүүлэв.

“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

     “2017 Хятадын соёлын наадам” арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын Хайнань мужийн биет бус соёлын өв - Агаруу зандан модоор бүтээн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, БНХАУ-ын ном хэвлэл, уран бичлэгийн үзэсгэлэн, БНХАУ-ын Хайнань мужийн урлаг жүжгийн хүрээлэнгийн дуу бүжгийн чуулгын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, БНХАУ-ын Тяньжинь хотын Хүө Юань-жиагийн нэрэмжит Үшүгийн сургуулийн хүндэтгэлийн тоглолт, МУ-ын төрийн шагналт, Л.Мөрдоржийн нэрэмжит Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын жүжигчдийн хүндэтгэлийн тоглолт, “Сайн байна уу?Архангайчууд аа” шоу тоглолт зэрэг үзүүлбэр, уран сайхны тоглолтууд зохиогдож, үзэгч олноо баясгаж байна.

“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

     “2017 Хятадын соёлын наадам” арга хэмжээ МУ-д гурав удаа зохиогдож, үүний дотор Архангай аймагт хоёр дахь удаагаа зохиогдож байгаа аж. 

“2017 Хятадын соёлын наадам” МУ-ын Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээгдлээ

Энэ удаагийн “2017 Хятадын соёлын наадам” арга хэмжээ хоёр хоног үргэлжилж, 12-ны үдээс хойно өндөрлөх юм. /ХОУР-аас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв./



Их уншсан

холбоотой мэдээ