Лю Яньдүн Улаанцав хотод ажиллажээ

Д.Хүчитбаатар 2017-08-12 15:52:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Лю Яньдүн Улаанцав хотод ажиллажээ

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн  ерөнхий сайдын орлогч, ХКН-ын Төв хорооны төлөөлөгчдийн дэд ахлагч Лю Яньдүн  11-ний өдөр ӨМ-ын Улаанцав хотод хүрч, тэндэх олон салбарын хүмүүсийг эргэн  үзэж, Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хорооны дотнын мэндчилгээ, сайн  сайхны хүсэл зөгнөлийг уламжилсан байна.

Лю Яньдүн Улаанцав хотод ажиллажээ

Тэрээр Улаанцав хотын иргэд, удирдах боловсон хүчний төлөөлөлтэй  уулзаж, Улаанцав хотоос зохион байгуулсан ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг  тэмдэглэх яриа уулзалтад оролцсон байна. Лю Яньдүн: “Намын төв хороо, Төрийн  зөвлөлийн анхаарал халамжийн дор Улаанцав хотын үндэстнүүдийн ард түмэн эв  санаагаа нэгтгэн, эдийн засаг, нийгмийн байгуулалтад асар их амжилт гаргаж, хот  хөдөөгийн нөхцөл байдал болон иргэдийн амьжиргаа ихэд өөрчлөгдсөн байна. Бид  эрхбиш Ши Жиньпин даргын чухал үг ярианы зориг санаа болон засаглалын тухай шинэ  үзэл баримтлал, шинэ зориг санаа, шинэ стратеги болон “7-р сарын 26”-ны чухал  ярианы зориг санааг гүнзгий суралцаж, улс төрийн ерөнхий, цөм болон нэгдэлтэй  үзэл ойлголтоо бэхжүүлж, “үзэсгэлэнт Өвөр Монголыг бүтээн байгуулж, аугаа их  Хятадын мөрөөдлийг хамтаар биелүүлэх”-эд шинэ хүчин зүтгэл оруулах хэрэгтэй”  гэжээ.

Тэрээр энэ удаад Улаанцав хотын хөдөө орон нутгаар явж, иргэдийн  амьдралтай танилцсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ