Ши Жиньпин Дональд Трампийн урилгын дагуу утсаар ярив

2017-08-12 16:00:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Дональд Трампийн урилгын дагуу утсаар  ярив

12-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн  ерөнхийлөгч Дональд Трампийн урилгын дагуу утсаар  ярьжээ.

Ши Жиньпин, миний бие Америкийн  ерөнхийлөгч Дональд Трамп тантай өнгөрөгч сард Германы  Ханбурагт маш үр дүнтэй уулзалт хийсэн. Бид хоёр Хятад, Америк хоёр орны  удирдагчийн хувиар харилцан сонирхож байгаа асуудлуудаар байнга санал бодлоо  солилцож байгаа нь хоёр орны харилцааны хөгжилд маш чухал ач холбогдолтой юм.  Хоёр тал бид хоёрын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, яриа хэлэлцээ,  хэлхээ холбоогоо эрчимжүүлж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа  нягтруулж, харилцан сонирхож байгаа асуудлуудыг зохистой шийдвэрлэж, харилцаагаа  эрүүл тогтвортой хөгжүүлэх ёстой. йХятадын тал ерөнхийлөгч таны энэ онд Хятадад  хийхээр байгаа айлчлалыг маш чухалчлан үзэж, хоёр тал бэлтгэл ажлаа нааштай  жигдрүүлж байна гэжээ.

Дональд Трамп, Ши Жинпин дарга тантай Ханбургийн  уулзалтаас хойш дахин холбогдож байгаадаа баяртай байна. Бид хоорондоо харилцаа  холбоогоо нягтруулан, хоёр орон мөн олон давхарга, олон салбарын харилцаа  холбоогоо эрчимжүүлэх нь маш чухал юм. Өдгөө Америк Хятадын харилцаа сайхан  хөгжиж байна. Мөн улам сайхан хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие Хятад  улсад хийх айлчлалаа хүсэн хүлээж байна гэжээ.

Цогзолмаа


 

 


Их уншсан

холбоотой мэдээ