Хятад улсыг сайшаав

Д.Хүчитбаатар 2017-08-12 16:00:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсыг  сайшаав

 Хятад улсын тусламжийн эд  барааг хүлээлгэн өгөх арга хэмжээ

11-нд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн программын газрын Камерунд  суугаа төлөөлөгчийн газрын дарга Абдулей Балде, Хятад улс Камеруны нутаг дахь  Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэн, бүс нутгийн  дүрвэгсдийн асуудлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж буйг  сайшаав.
Мөн өдөр Камеруны нийслэл Яунде хотод Хятад улсын тусламжийн эд  барааг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Абдулей Балде: "Камерун зэрэг Африкийн  улс орнууд Хятад улсын яаралтай тусламжийг хүлээж авахын хажуугаар Хятад улсын  хөгжлийн туршлагаас суралцах ёстой” гэжээ.

БНХАУ-аас Камерунд суугаа элчин сайд Вэй Вэньхуа, "дүрвэгсэд,  цагаачдын асуудал нь бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудал болохоор бүхий л улс  оронтой холбоотой юм. Хятад улс хариуцлагатай хөгжиж буй орны хувьд энэ асуудалд  хянуур хандаж, зохицуулахын тулд идэвхтэй тэмцсээр ирсэн”  гэжээ.

Хятад улсыг  сайшаав

 Хятад улсын тусламжийн эд  барааг хүлээлгэн өгөх арга хэмжээ

БНХАУ НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн программын газартай үүнээс өмнө  хэлэлцээр байгуулж, хоол хүнсний дутагдалд орсон Камерун улс дахь дүрвэгсдийн  асуудлыг шийдэхийн тулд 1 сая ам.долларын өртөг бүхий эд бараагаар туслахаар  болсон юм. Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 9 сая тонн үр тариа, хүнсний нэмэлт  бүтээгдэхүүнийг Камерунд хүргэж очсон бөгөөд удалгүй дүрвэгсдэд түгээх юм  байна.

Камерун нь сүүлийн үед нийт 270 мянган дүрвэгсэд хүлээн авсан ба  санхүүжилтээс шалтгаалж, өнгөрсөн оны 10-р сар тус орны зүүн нутаг дахь  дүрвэгсдэд олгох хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах хөрөнгө мөнгөний талыг нь  танасан юм. Энэ удаагийн Хятад улсын тусламж дээрх харьцааг 75 хувьд хүргэж, 50  мянган дүрвэгсдэд шууд туслах юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ