АНУ, БНАСАУ мөргөлдөөнөөс зайлсхийхийг уриалав

2017-08-12 16:02:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров: АНУ, БНАСАУ мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд ухаалгаар буулт хийхийг уриаллаа.

ОХУ-ын гадаад хэргийн яамны сайтын мэдээгээр, мөн өдөр Лавров Оросын баруун нутгийн баруун Владимир мужид бүх Оросын залуусын боловсролын уулзалтад оролцохдоо ингэж хэлсэн байна. Тэрээр: Сүүлийн үед АНУ, БНАСАУ-ын маргаан хэрээс хэтэрч байна. Хоёр орны хооронд мөргөлдөөн үүсэх өндөр эрсдэлтэй байна. Оросын тал Солонгосын хогийн асуудал ирээдүйд юу болохыг төсөөлөхийн аргагүй байна. Гэвч АНУ, БНАСАУ ухаалаг, хүлээцтэй байхыг хүсэж байна гэжээ.

Тэрээр: Америкийн тал цэргийн сургуулилтаа яаж тайлбарласан ч хоёр тал дайтах хэмжээнд хүрээд байгаа бол хүчтэй, ухаалаг нь урьдаар найр тавих ёстой гэж бид үзэж байна гэжээ.

Лавров: БНАСАУ цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээнд гарын үсэг зурсан боловч хожим уг гэрээнээс гарч цөмийн зэвсэг бүтээсэн. ОХУ-ын тал БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй орон болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээг байгуулагч орнууд цөмийн техникийг түгээн дэлгэрүүлэхийг хүсэхгүй байна гэжээ. /Баатар орчуулав/



Их уншсан

холбоотой мэдээ