Венесуэлд зэвсэг хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй гэв

Цогзолмаа 2017-08-12 16:10:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 Венесуэлд зэвсэг хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй  гэв

11-нд, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд  зэвсэг хэрэглэх боломжийг үгүйсгэхгүй хэмээн онцлон  хэлжээ.

Нью Жерсе мужид амарч байсан Америкийн ерөнхийлөгч  Дональд Трамп мөн өдөр сэтгүүлчид хэлэхдээ, Венесуэлийн өнөөгийн байдлыг  зохицуулах талаар Америкт олон сонголт байгаа. Миний хувьд Венесуэлд цэргийн үйл  ажиллагаа авахыг үгүйсгэхгүй гэжээ. Харин энэхүү цэргийн үйл ажиллагаанд  Америкийн цэрэг гол болох эсэх талаарх асуултад Дональд Трамп хариулт өгөөгүй юм  байна.

Дональд Трампийг ийнхүү байр суурь илэрхийлсний дараа,  Америкийн БХЯ-ны төлөөлөгч Ерик Пеаров хэвлэлд хандан хэлэхдээ, Америкийн БХЯ  Венесуэлд цэргийн үйл ажиллагаа авах тухай ямар ч зарлиг тушаал хүлээж аваагүй  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ