Хятад улсын худалдааны үйл ажиллагааг хянаж шалгахыг зөвшөөрчээ

Д.Хүчитбаатар 2017-08-15 09:11:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп 14-нд захиргааны санамж бичигт  гарын үсэг зурж, “Хятад улсын худалдааны үйл ажиллагаа”-г хянаж шалгах эрхийг  худалдааны төлөөлөгчдөө олгожээ. Үүнд Хятад улс техник мэргэжил шилжүүлэх зэрэг  оюуны өмчийн эрхийн салбарын үйл ажиллагаа багтсан байна. Трампын энэ үйлдэл  Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг хохироож мэдэх тухай тус орны  олон салбарынхан сэтгэл түгшиж эхэлжээ.  

Мөн өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин үүнтэй  холбогдуулж хэлэхдээ: Хятад, Америкийн ашиг сонирхол харилцан солбицож, уялдсан  болохоор худалдааны мэтгэлцээн өрнүүлэх нь ямар ч ашиггүй үйлдэл бөгөөд эцсийн  бүлэгт хоёр талыг аль алийг нь хохироох болно. Тиймээс бодит байдалд тулгуурлан  асуудалд зөвөөр хандахыг Хятад тал хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ