Холерийн халдвар авсан сэжигтэй тохиолдлын тоо 500 мянгад хүрчээ

Д.Хүчитбаатар 2017-08-15 09:46:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Йемен улсад үүсээд байгаа аолер буюу булчин задрах тахал үргэлжлэн  халдварласаар байгаа бөгөөд одоогоор халдвар авсан сэжигтэй тохиолдол 500 мянгад  хүрч, бараг 2000 хүн уг тахлын улмаас нас барсан тухай ДЭМБ-ын 14-нд нийтэлсэн  тоо баримтад дурджээ.

Йеменд урт хугацааны дайн самууны улмаас ундны усны тоног төхөөрөмж  эвдэрч, хэдэн сая хүн ундны усны дутагдалд орж, хот суурин нь хог хаягдлаар  дүүрч, эрүүл мэндийн нөхцөл байдал муудсаны зэрэгцээ, эмчилгээ, эрүүл мэндийн  нөөц боломж хүрэлцэхгүй болсон зэргээс шалтгаалж, халдвар авах хүний тоо түргэн  нэмэгдсээр байна. Тиймээс мөргөлдөгч талууд улс төрийн арга замаар маргаанаа  даруй зохицуулах асуудал тулгамдаад байгааг ДЭМБ  санууллаа.

Их уншсан

холбоотой мэдээ