Буркина Фасо улсад гарсан террорист халдлагыг зэмлэн буруушаав

Д.Хүчитбаатар 2017-08-15 10:15:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 14-нд хэвлэлийн  төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, 13-нд Буркина Фасо улсын нийслэл  Уагадугуд гарсан террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж, тус орны терроризм,  түүнийг дэмжигчдэд цохилт өгөхийг НҮБ дэмжинэ гэдгээ дахин нотолсон  байна.

Мэдэгдэлд, Буркина Фасогийн терроризмын эсрэг үйл ажиллагааг, тус улс  зэрэг Сахелийн 5 орны аюулгүйн сорилтыг зохицуулах, бүс нутгийн энх тайван,  хөгжлийг ахиулахад гаргасан хүчин чармайлтыг сайшаан дэмжиж байна гэжээ.  

Буркина Фасо улсын нийслэл Уагадугуд хотын төв дэх нэгэн кофены газар  13-ны шөнө террорист халдлагад өртөж, 18 хүн амиа алдаж, 20 хүн  шархаджээ.

Их уншсан

холбоотой мэдээ