Европын холбоо тусгай хурал хуралдуулжээ

Д.Хүчитбаатар 2017-08-15 11:01:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Брюссель хотноо Европын Холбооны зөвлөл Европын холбооны улс төр, аюулгүй байдлын комиссын тусгай хурал хуралдуулж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг хэрхэн намжаах, ЕХ дараачийн шатанд ямар арга хэмжээ авч ажиллах тухай зөвшилцжээ.

Хуралдааны дараа нийтэлсэн мэдэгдэлд: Бүс нутаг, дэлхийн байдлыг улам хурцатгаж мэдэх өдөөн хатгалгын чанартай ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхыг ЕХ-ны зүгээс БНАСАУ-д уриалж байна. ЕХ энх тайвнаар асуудлыг зохицуулах байр суурь баримталсаар байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт байдлыг намжаахын төлөө ажиллаж байна. Мөн хурцадмал байдлыг намжааж, энх тайванч арга замаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох гэсэн дипломат хүчин чармайлтыг дэмжиж байна. Энэ бол үүрдийн энх тайвныг биелүүлэх цорын ганц зөв арга зам мөн гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ