Манасын үндэсний зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн өргөжив

Цогзолмаа 2017-08-15 11:20:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Манасын  үндэсний зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн өргөжив

"Шиньжяны өдрийн сонин”-ны  мэдээ: Сүүлийн жилүүдэд, Манас сянь намагт газрын экологийг сэргээх төслийн  хүрээнд үндэсний зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд “тариалан, мал  маллахыг зогсоож намгийг сэргээх” бүтээн байгуулалтыг 5 жил үргэлжлүүлж, Манасын  намагт газрын үндэсний зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг хоёр дахин  өргөжүүлжээ.

Манасын намагт газрын үндэсний зэрэглэлийн цэцэрлэгт  хүрээлэн бол дэлхийн нүүдлийн шувууны аяны 3 дахь шугамын чухал бууц юм. Хавар  намартаа хэдэн зуун сая шувуу зуслан, өвөлжөөгөө зорих аяны замдаа энд түр  амраад ниснэ.

Одоо цэцэрлэгт хүрээлэнд 331 төрлийн зэрлэг амьтан  байгаагаас үндэсний 1-р зэрэглэлийн хамгаалалтад орсон 7 төрлийн шувуу, үндэсний  2-р зэрэглэлийн хамгаалалтад орсон 40 гаруй төрлийн шувуу байна. Тэнд мөн  намгийн 200 гаруй төрийн ургамал байдаг ажээ.

Манасын  үндэсний зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн өргөжив


Их уншсан

холбоотой мэдээ