​Хятад Америкийн эдийн засаг, худалдааны харилцааг хохироохыг “зүгээр л хараад суухгүй”

Д.Хүчитбаатар 2017-08-15 15:00:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн талын явуулж буй бодлого, арга хэмжээ Хятад, Америкийн хоёр талт эдийн засаг, худалдааны харилцааг хохироовол Хятад улс үүнийг “зүгээр л хараад суухгүй”, харин шаардлагатай, зүй зохистой арга хэмжээ авч, улс орныхоо хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэж Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 15-нд мэдэгдлээ. 

Орон нутгийн цагаар 8-р сарын 14-нд, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп захиргааны санамж бичигт гарын үсэг зурж, “Хятад улсын худалдааны үйл ажиллагаа”-г хянаж шалгах эрхийг худалдааны төлөөлөгчдөө олгожээ. Энэ хяналт шалгалтыг мөн "301 шалгалт" гэдэг. Үүнд Хятад улсын техник мэргэжил шилжүүлэх зэрэг оюуны өмчийн эрхийн салбарын үйл ажиллагаа багтсан байна. 

Энэ тухай Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч: "301 шалгалт"-ын тогтолцоо бий болсон цагаасаа маш чанга өрөөсгөл үзлийн өнгө аястай тул бусад улс орон эсэргүүцсээр ирсэн юм. Америкийн тал амлалтаа биелүүлж, олон талт тогтолцоог бусниулахгүй байх хэрэгтэй. Америкийн худалдааны төлөөлөгч үнэн бодит байдалд тулгуурлан, хянуур болгоомжтой ажиллахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ