Абе Шинзо 5 жил дараалан Ясукуни сүмд өргөл өгчээ

Д.Хүчитбаатар 2017-08-15 15:08:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 15-нд Японы ерөнхий сайд Абе Шинзо Либерал Ардчилсан намын даргын хувиар дэлхийн 2-р дайны А зэрэглэлийн гэмт этгээдийг тахиж буй Ясукуни сүмд өргөл өгчээ. 

Мөн өдөр дэлхийн 2-р дайнд Япон улс бууж өгсний 72 жилийн ой тохиосон бол Абе Шинзо Либерал Ардчилсан намын даргын туслах Шибайяма Масайкогоор дамжуулан Ясукуни сүмд өргөлийн мөнгө өгсөн бөгөөд өөрөө биечлэн очиж, өргөл өгч чадаагүйдээ харамсан, уучлал гуйж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ бол Абе Шинзо 2012 оны эцсээр Японы ерөнхий сайд болсноос хойш 5 жил дараалан Ясукуни сүмд өргөл өгч буй хэрэг юм. Урт хугацааны турш, Японы зарим улс төрч, парламентын гишүүд Ясукуни сүмд мөргөл үйлдсэн нь Японы дотоодын энх тайвныг эрхэмлэгч, олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу шүүмжлэлд өртсөн бөгөөд Япон болон Хятад, БНСУ зэрэг Азийн орнууд харилцаанд сөрөг нөлөө үзүүлсээр иржээ.

Их уншсан

холбоотой мэдээ