Хятад улс занарын хийн үйлдвэрлэлээрээ гуравт оров

Д.Хүчитбаатар 2017-08-15 15:10:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс 2016 онд 7 тэрбум 882 сая шоо метр занарын хий үйлдвэрлэж, дэлхийд Америк, Канадын дараа гуравт орсон тухай Хятадын Үндэсний нутаг дэвсгэр, нөөц баялгийн яамны Геологийн хэмжилт хайгуулын газрын дарга Юй Хайфэн 15-нд мэдэгдлээ. 

Мөн өдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Юй Хайфэн: “Сүүлийн 5 жилд Хятад улс уламжлалт бус нефть, хийн салбарын хэмжилт хайгуулын ажилд томоохон ахиц гаргаж, занарын хий, нүүрсжүүлсэн метаны үйлдвэрлэл ихэд өргөжин тэлсэн. Занарын хийн хэмжилт хайгуул Сычуаний хотгор зэрэг газар ихээхэн ахиц гаргасан. Үүнээс гадна Ордосын хотгор, Гүйжөү мужийн Зүнь-Игийн Жэн-Ань, Хүбэй мужийн Ичан зэрэг газар занарын хийн нөөц илрүүлсэн” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ