Малайзын зүүн эргийн төмөр замыг байгуулж эхэллээ

2017-08-15 15:11:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 9-нд Куантанд Хятад, Малайз  хоёр орны хамтран бүтээн байгуулах Малайзын зүүн бүс нутгийн далайн эрэг дагасан  төмөр замын төсөл барилгын ажлаа албан ёсоор эхэллээ. Энэ бол Хятад, Малайз хоёр  орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хамгийн том төсөл юм. Энэ тухай  ХОУР-гоос Малайзад суугаа сэтгүүлч Цүй Имэний бэлтгэж ирүүлсэн мэдээллийг  хүргэе.

Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн  Ван Юн, Малайзын ерөнхий сайд Нажиб Абдул Разак нар төмөр замын төслийн барилгын  ажлыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд оролцсон юм. Барилгыг эхлүүлэх ёслолд тэр  нутгийн уран сайханчид гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд зориулан Малайзын үндэстний онцлогтой дуу бүжгийн тоглолт хийжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ван Юн: Далайн эрэг дагасан энэ төмөр зам Малайзын зүүн нутгийн хөгжлийг ахиулах, бүс  нутгийн дэд бүтцийн холболтыг нэмэгдүүлэх бэлэг тэмдгийн чанартай чухал төсөл  юм. Энэ төсөл Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам, Хятад-Лаосын төмөр  зам, Хятад-Тайландын төмөр замтай хамт АСЕАН-ны дэд бүтцийн түншлэл, хамтын  цогцын бүтээн байгуулалтад хүчтэй түлхэц өгнө гэжээ.

“Далайн эрэг дагасан төмөр зам Малайзын зүүн  нутгийн хөгжлийг ахиулах, бүс нутгийн дэд бүтцийн холболтыг нэмэгдүүлэх бэлэг  тэмдгийн чанартай чухал төсөл юм. Энэ төсөл хэрэгжиж дууссаны дараа Малайзын  хойгийн төмөр замын тээврийн чухал шугам болохоос гадна зүүн хэсгийн далайн эрэг  дагуу бүсийн эдийн засгийн онцгой бүс, зүүн хэсгийн эрэг дагуу бүс нутгийн  хөгжлийг эрчтэй дайчилна. Нийслэл Куала Лумпур, зүүн, баруун эрэг хоорондын дэд  бүтцийн холбоосыг ахиулж, Малайзын Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь байр суурь,  нөлөөг нэмэгдүүлнэ. Энэ төсөл хожим Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам,  Хятад-Лаосын төмөр зам, Хятад-Тайландын төмөр замын хамт АСЕАН-ны дэд бүтцийн  түншлэл, хамтын цогцын бүтээн байгуулалтад эрчтэй түлхэц өгөх  юм.”

Малайзын зүүн нутгийн далайн эрэг  дагасан төмөр замын төслийн барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй Хятадын Зам  тээврийн бүтээн байгуулалтын корпорацын ерөнхий захирал Лю Читао: Зүүн эрэг  дагасан төмөр замын төсөл бол “Нэг бүс нэг зам” дагуу оронд хэрэгжсэн хамгийн  том төсөл учраас үлгэр жишээ ач холбогдолтой хэмээн ярьсан юм.

“Энэ бол Хятад, Малайз хоёр орны түүхэн дэх  эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хамгийн том төсөл юм. Мөн нэг бүс нэг  зам дагуу орнуудад хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл учраас үлгэр жишээ ач  холбогдолтой. Төслийн барилгыг гүйцэтгэгчийн хувьд бид барилгын ажлыг маш  хариуцлагатай хийж, хамгийн сайн нөөц хуримтлуулан, байдаг хүчин чармайлтаа  гаргаж, давуу талаа ашиглан, гэрээгээ чин үнэнчээр биелүүлж, менежментийг  шинжлэх ухаанчаар хийн, чанарыг эн тэргүүнд тавьж, аюулгүй байдлыг  баталгаажуулан, орон нутгийн иргэдэд тэргүүний технологи, байгаль орчинд халгүй,  өндөр стандарттай төмөр зам барьж байгуулж өгөхийн төлөө хичээн зүтгэх  болно.”

Малайзын Төмөр зам холболтын MRL компани  нь тус улсын засгийн газраас уг төсөлд зориулан байгуулсан хариуцан эзэмшигч  компани юм. Нээлтийн ёслолд тус компанийн захирал Ирфан: Малайзын төмөр зам  холболтын MRL компани Хятадын Зам тээврийн бүтээн байгуулалтын корпорацтай  хамтран зүтгэж, энэ төслийн барилгыг 7 жилийн дотор барьж дуусгахыг  баталгаажуулах болно гэжээ.

“Өнөөдөр төмөр замын барилын ажлыг эхлүүллээ.  Малайзын төмөр зам холболтын MRL компани, Хятадын Зам тээврийн бүтээн  байгуулалтын корпорацтай хамтран хүчин зүтгэл гаргаж, барилгын ажлыг 7 жилийн  дотор багтаан дуусгахыг баталгаажуулах болно. Барилгын газрын оффис, амьдрах бүс  зэрэг төслийн ажлыг хялбарчлах байгууламжуудыг ч даруй барьж байгуулж эхлэх  болно.”

Барилгыг эхлүүлэх ёслолд оролцсон  Малайзын ерөнхий сайд Нажиб Абдул Разак илтгэлдээ, Хятадын засгийн газраас Зүүн  эрэг дагасан төмөр замын төслийг дэмжсэн явдалд талархал илэрхийлээд: Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш зүүн бүсийн далайн эрэг дагуу нутагт эдийн засгийн ашиг  тус бий болгож, хөдөө тосгон, хотын оршин суугчдад үр өгөөж хүртээх юм хэмээн  онцолжээ.

“Зүүн эрэг дагасан төмөр замын төслийн  хэрэгжилтэд Хятад улсын дарга Ши Жиньпин, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд  Ли Кэчян болон Хятадын засгийн газар маш олон талын шаардлагатай дэмжлэг  үзүүлсэн явдалд талархал илэрхийлье. Энэ төсөл хэрэгжсэнээр, Малайзын зүүн  нутгийн далайн эрэг дагуу гурван мужийн ДНБ-ийг 1.5 хувиар нэмэгдүүлнэ гэж бид  төсөөлж байна. Энэ нь уг төсөл зүүн бүсийн далайн эрэг дагуу нутгийн оршин  суугчдын ашиг орлогыг нэмэгдүүлж, тэдний аж амьдралын түвшнийг сайжруулан, хөдөө  тосгон, хотын оршин суугчдад их үр өгөөж хүртээнэ гэдгийг харуулж байгааг онцлон  тэмдэглэе.”

Малайзын зүүн бүсийн далайн эрэг дагуу  төмөр замын төсөл Куала Лумпурын хойд хэсэг дэх Гомбакаас гараагаа авч, Келантан  муж хүрэх ба гэрээ ёсоор Хятадын зам тээврийн бүтээн байгуулалтын корпорац барьж  байгуулах юм. Тус төмөр зам нийт 688 км урт бөгөөд 55 тэрбум ринггит буюу 12.8  тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Зорчигч тээврийн галт тэрэг цагт 160 км,  ачаа тээврийн галт тэрэг цагт 80 км хурдалж болох хэв загвараар барьж байгуулах  юм байна.

 
Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ