Пакистаны ерөнхийлөгч Ван Яныг хүлээн авч уулзав

2017-08-15 16:22:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Пакистаны ерөнхийлөгч Хуссейн Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ван Яныг хүлээн авч уулзлаа. Тэрээр Хятад улс төлөөлөгчдөө илгээж Пакистаны тусгаар тогтнолын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцуулж байгаад талархал илэрхийлээд, Пакистан, Хятад хоёр орон төмөр мэт бат найрамдалтай. Энэ нь Пакистаны гадаад харилцааны үндсэн суурь юм. Пакистаны тал Хятадын амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Хятадыг эрс дэмжих болно. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Пакистан, Хятадын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг ахиулж, олон улсын болон бүс нутгийн асуудлаар Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ.

Ван Ян Хуссейнд Ши Жиньпин даргын мэндчилгээг уламжлаад, Ши Жиньпин даргын найдлагаар би Хятадын төлөөлөгчдийг тэргүүлж Пакистаны тусгаар тогтнолын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна. Хятадын засгийн газар, ард түмний өмнөөс Пакистаны талд халуун баяр хүргэе. Хятадын тал Пакистаны талтай хамт Ши Жиньпин дарга болон Пакистаны удирдагчийн тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, стратегийн итгэлцлээ үргэлжлэн гүнзгийрүүлж, бие биенийхээ амин чухал ашиг сонирхлын асуудалд харилцан дэмжиж, эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг ахиулж, терроризмтой тэмцэх, аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо ахиулан, олон улс, бүс нутгийн үйл хэргээр нягт зохицон ажиллаж, хоёр орны зовлон жаргалаа хамтатгасан стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахаа илэрхийлжээ. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ