Ши Жиньпин оюутан нарт захидал илгээв

2017-08-15 20:00:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад  улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 15-нд Хятадын “Интернэт +”  оюутан нарын инновацийн салбарын 3 дахь шалгаруулалт, “залуучуудын улаан  мөрөөдлийн аян”-д оролцсон оюутан нарт захидал илгээсэн байна. Тэрээр  захидалдаа: 1 сая 500 мянган оюутан оролцсон уг арга хэмжээнд, оюутан нарын  инновацийн салбарын зуу гаруй баг Янь-Аньд хүрч, хувьсгалын суурин газар  залуучуудын улаан мөрөөдлийн аянд оролцож, суурин газрын ард түмний ядуурлаас  ангижран, чинээлэг амьдралтай болоход нь туслан, нааштай үр дүнд хүрсэн явдалд  сэтгэл маш өндөр байна гэж бичжээ. 

Ши Жиньпин: Янь-ань бол хувьсгалын суурин газар, та нар  Янь-аньд очиж, хувьсгалын ахмад агуу хүмүүсийн хүнд хэцүү замналыг туулж ирсэн  ул мөрийг хайж, Янь-аний үзэл санааг суралцан, гал залуу насныхаа мөрөөдлийг  агуу их Хятадын мөрөөдөлтэй нэгтгэн холбож буй нь орчин үеийн Хятадын  залуучуудын үзэл санаа, дүр төрөхийг харууллаа хэмээн  онцолжээ. 


 

Их уншсан

холбоотой мэдээ