Солонгосын хойгийн асуудлыг энхийн аргаар зохицуулахыг онцлов

2017-08-15 20:07:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Бээжин хотноо Солонгосын хойгийн байдалд талуудын  авч буй байр суурьд холбогдуулан, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа  Чүнь-ин: хүлээцтэй байж, хурцадмал байдлыг намжааж, энх тайвнаар хойгийн цөмийн  асуудлыг зохицуулах зөв арга хэмжээ авахыг талуудаас уриалж байна гэжээ.  

Тэрээр:  Өдгөө Солонгосын хойгийн байдал хямралын хамгийн эгзэгтэй цэгт хүрээд байна, мөн  ч хэлэлцээрийг буцаан авчрах хамгийн чухал цаг үед хүрээд байна. Хойгийн өмнөд  умарт хоёр тал яриа хэлэлцээгээр харилцаагаа сайжруулж, энхийн арга барилыг  дэмжих нь хоёр талын үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Өмнөд умарт  Солонгос хамтдаа хүчин зүтгэж, яриа хэлэлцээ хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх  ёстой гэж онцолжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ