​Эрх ашгаа хамгаалах арга хэмжээ авна

2017-08-15 20:58:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд “Хятадын худалдаа шударга бус үйл ажиллагаатай” гэдгээр Америк шалгалт хийхээр байгаад холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин: Америкийн тал хэрэв бодит үнэнийг хайхрахгүй, олон талт худалдааны дүрэм журмыг хүндэтгэхгүй, Хятад Америк хоёр талын эдийн засаг худалдааны харилцааг хохироох арга хэмжээ авбал, Хятадын тал ч өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах зохистой арга хэмжээ авах болно гэжээ.       

Тэрээр: нэгт, Америк олон талт худалдааны дүрэм журмын эвдэгч байж болохгүй гэж бид үзэж байна. Хоёрт, Америкийн талын худалдааны ямарваа ивээх үзлийн арга барил Хятад Америкийн хоёр талын эдийн засаг худалдааны харилцаа, хоёр талын аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг хохироох болно. Гуравт,  Америкийн тал хэрэв бодит үнэнийг хайхрахгүй, олон талт худалдааны дүрэм журмыг хүндэтгэхгүй, хоёр талын эдийн засаг худалдааны харилцааг хохироох арга хэмжээ авбал, Хятадын тал ч өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах зохистой арга хэмжээ авах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ