АНУ БНАСАУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байна

2017-08-16 10:15:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн үед, АНУ, БНАСАУ харилцан хатуу үг шидэлцсэнээс болж Солонгосын хойгийн байдал хурцадсаар байгаа юм. Энэ үеэр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Теллерсон 15-нд хэлэхдээ, Америк БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.

Теллерсон мөн өдөр Америкийн төрийн департаментад сэтгүүлчид хандаж хэлэхдээ, АНУ, БНАСАУ-тай хэлэлцээ хийх арга зам хайхад бэлэн байна. Гэвч хэлэлцээ хийх эсэх нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унаас шалтгаална гэжээ.

14-нд Теллерсон, Америкийн Батлан хамгаалахын сайд Матис нар Уолл стрит сонинд хамтран нийтлэл бичиж, дипломат арга бол Умард Солонгосыг ятган зөв замд оруулах тэргүүн сонголт юм. АНУ БНАСАУ-д энх тайвнаар дарамт үзүүлж байгаа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө юм гэжээ. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ