ОУВС: Хятадын өөрчлөлт өргөн хүрээнд амжилт гаргасан

Д.Хүчитбаатар 2017-08-16 14:59:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд Олон улсын  валютын сан Хятад улстай жил тутмын эдийн засаг, бодлогын зөвшилцөл хийсний  дараа тэмдэглэхдээ, Хятад улсын эдийн засаг үргэлжлэн тогтвортой өсөж, өөрчлөлт  нь өргөн хүрээнд амжилт гарган, энэ жил 6.7 хувийн өсөлтийн хурдаа барих  төлөвтэй байна гэжээ. 

Эдийн засаг нь  үйлчилгээ, хэрэглээнд тулгуурлах чиглэлээр хөгжиж, дахин тэнцвэржүүлэх талаар  амжилт гарган, эдийн засгийн эрчтэй өсөлт нь олон улсын эрэлт хэрэгцээнд чухал  боломж, дэмжлэг үзүүлж байна гэж ОУВС-ын ТУЗ Хятад улсыг сайшаажээ. ОУВС-ын үзэж  байгаагаар, сүүлийн үе Хятад улсын эдийн засгийн үйл ажиллагаа зохих хэмжээгээр  бэхжиж байгаа нь тус орон шаардлагатай өөрчлөлтийг түргэтгэж, эдийн засгийн  өсөлтийн чанар, тогтвортой өсөлтөд улам илүү анхаарал тавьж ажиллах чухал  боломжийг олгосон байна. Барааны импорт түргэн сэргэж, хилийн чанадын аялал  жуулчлал эрчтэй хөгжиж байгаагийн улмаас Хятадын урсгал дансны ашгийн хэмжээ  2016 онд ДНБ-ний 1.7 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 1.4 хувьтай тэнцэх  магадлалтай байна. Хятад улс хэт үйлдвэрлэлийг хорогдуулах талаар цар хүрээгээ  улам тэлж, зах зээлийн хүчинд түшиглэхээ цааш нь нэмэгдүүлбэл зохино  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ