"Сэргэн мандалт" хурдны галт тэрэгний цувааг нэмж ажиллуулна

Д.Хүчитбаатар 2017-08-16 16:01:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 21-нээс Хятадын төмөр замын байгууллагууд үндэсний стандарт бүхий "сэргэн мандалт" хурдны галт тэрэгний цувааны аяллын цар хүрээг улам тэлж, Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн нутагт нийт 22.5 хосыг ажиллуулахаар болсон тухай сурвалжлагч 16-ны өдөр Хятадын төмөр замын ерөнхий компаниас мэдээллээ.

Хятадын төмөр замын ерөнхий компанийн албаны хүн: Сүүлийн жилүүдэд тус компани Бээжин, Тяньжинь, Хэбэйн төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, ачаа тээврийн үйлчилгээг сайжруулан, тус бүсийн зам харилцааны интегралчлалыг идэвхтэй ахиулсан юм. Бээжин, Тяньжинь, Хэбэйн бүс нутагт "сэргэн мандалт" хурдны галт тэргийг ажиллуулах нь төмөр замын байгууллага үндэсний стратегийн байршуулалтыг бодитой хэрэгжүүлж, тус бүсийн хөгжлийг ахиулах чухал арга хэмжээ болох юм. Хурдны галт тэрэгний аяллын цар хүрээг тэлэх нь улам олон зорчигчид хурдны галт тэргээр үйлчлүүлэх боломж бүрдэх төдийгүй, Хятад улсын технологийн хөгжил дэвшлийг мэдрэх боломжтой болох юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ