Америк хоригоо өргөтгөвөл Иран цөмийн хэлэлцээрээс гарна

2017-08-16 16:20:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 15-нд Ираны ерөнхийлөгч Рохани парламентдаа үг хэлж, Америк Иранд тавьсан хоригоо өргөтгөвөл Иран цөмийн асуудлын бүх талын хэлэлцээрээс гарч магадгүй гэжээ.

Рохани хэлэхдээ: Америк хэрэв Иранд шинэ хориг тавьж заналхийлбэл Иран цөмийн төслөө дахин эхлүүлж магадгүй. Иран цөмийн төлөвлөгөөгөө хэлэлцээр байгуулахаас өмнөх түвшинд түргэн хүргэх чадвартай юм гэжээ.

Тэрээр: Америкийн өмнөх засгийн газар Иранд хориг тавьж, заналхийлж байгаад аргагүйн эрхэнд хэлэлцээний ширээнд суусан юм. Хэрэв Америкийн одоогийн засгийн газар тэр замаар дахин замнаж Иранд шинэ хориг тавих гэж байгаа бол Иран улс хэлэлцээр байгуулахаас өмнөх байр сууриндаа дахин очих болно гэжээ. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ