Нэгдсэн хүчин байгуулах гол ажил дуусав

2017-08-16 16:33:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд, НҮБ-ын  Энхийн үйл хэрэг хариуцсан туслах нарийн бичгийн дарга Эль-Ghassim Wane,  Аюулгүйн зөвлөлд Сахелын 5-ын бүлгийн нэгдсэн хүчний ажлын ахицыг мэдээлэх  үедээ: Нэгдсэн хүчин байгуулах гол ажил нэгэнт дууссан гээд нэгдсэн хүчний цар  хүрээ, стратегийн гол баримт бичгийг 5-ын бүлгийн батлан хамгаалахын хороо,  Африкийн холбоо, Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөл үнэлгээг авсан гэжээ.

 Сахелын бүс нутаг Африк тивийн Сахарын элсэн цөлөөс өмнө  зүгт 320-480 км зайтай байдаг. Тус бүс нутаг сүүлийн жилүүдэд өлсгөлөн, ядуурал,  зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гай гамшигт өртсөөр иржээ. Энэ оны 2-р сард,  Сахелын 5-ын бүлгийн гишүүд Мали, Мавритани, Буркина Фасо, Нигер, Чадад 5000  хүний бүрэлдүүнтэй Сахелын 5-ын бүлгийн терроризмын эсрэг нэгдсэн хүчин  байгуулж, Францын “barchan dune” үйл ажиллагааны офицер дайчдын дэмжлэгээр, тус  бүсэд өдөр ирэх тусмаа ноцтой болж буй терроризмд цохилт өгсөөр  байна. 




Их уншсан

холбоотой мэдээ