Ази-Номхон далай 6С холбооны хиймэл дагуулын холболт амжилттай боллоо

Д.Хүчитбаатар 2017-08-16 16:51:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан, Ази-Номхон далайн 6С хэмээх холбооны хиймэл дагуулын холбоо дамжуулах бүхээг, хөдөлгүүрийн бүхээг, үйлчилгээний бүхээгийг амжилттай холбосон тухай сэтгүүлч Хятадын “Чан Чэн” аж үйлдвэрийн корпорацаас мэдээлсэн байна. Ингэснээр уг дагуулыг зохион бүтээх ажилд маш чухал амжилт гаргасан бөгөөд удалгүй бүхэл цогцын хэмжилт туршилтын ажлыг эхлүүлэх юм байна.

Одоогоор, Ази-Номхон далай 6С хиймэл дагуулын төслийн ажил урагштай явагдаж, саяхан зөөгч пуужингийн үнэлгээг авсан байна. Төлөвлөгөөний дагуу, уг дагуулыг 2018 оны эхний хагаст “Чан Жэн-3” Б зөөгч пуужингаар Шичангийн хөөргөх төвөөс сансар уудамд хөөргөх болно.



Их уншсан

холбоотой мэдээ