Донфурд Хятадад айлчилж байна

2017-08-16 17:23:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд, Цэргийн төв зөвлөлийн гишүүн, цэргийн  зөвлөлийн штабын дарга нарын  холбооны ахлагч Фан Фэнхүй "8.1" цамхагт Америкийн армийн штабын дарга нарын  холбооны ахлагч Донфурдтай хэлэлцээ хийв. Донфурд бол Данальд Трампыг  ерөнхийлөгч болсноос хойш Хятадад айлчилж буй Америкийн армийн анхны дээд  удирдагч юм. Хоёр тал Хятад, Америк хоёр орны армийн харилцаа, Тайвань, Өмнөд  Хятадын тэнгис, Солонгосын цөмийн асуудлаар санал бодлоо солилцож, “Хятад,  Америк хоёр орны армийн штабын дарга нарын холбооны харилцааны байгууллагын  ерөнхий баримт бичиг”-т гарын үсэг зурлаа.

Донфурд Хятадад айлчилж байна

15-нд, Фан  Фэнхүй Донфурдыг угтан авах ёслол зохион явуулж, түүнд бараа болон Хятадын ардын чөлөөлөх армийн гурван замын цэргийн ёслолын парадтай танилцав.

Донфурд Хятадад айлчилж байна

Фан Фэнхүй Бээжинд болсон хэлэлцээний үеэр, хамтын  ажиллагаа бол Хятад, Америк хоёр орны баримтлах ёстой цорын ганц зөв сонголт юм.  Хоёр орны арми хамтын ажиллагааны маш сайн түнш болох бүрэн боломжтой. Хоёр арми  төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг нухацтай хэрэгжүүлэн,  харилцааны тогтвортой хөгжлийн хандлагаа хэвээр хадгалж, хамтын ашиг сонирхлын салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцааны хөгжилд ашиггүй хүчин зүйлсийг  эв зүйтэй зохицуулах ёстой. Хятадын арми Америкийн талтай хамтдаа хичээн  ажиллаж, стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлэн, стратегийн итгэлцлээ  нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн, зөрчил маргаанаа зүй  зохистой шийдвэрлэж, эрсдэлийг үр ашигтай тогтоон барьж, хоёр арми харилцаагаа  тогтвортой урагшлуулан, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэх чухал хүчин зүйл болгоход бэлэн байна хэмээн  онцоллоо.

"Таны энэ удаагийн айлчлалаар  хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг практикт хянуур  хэрэгжүүлэн, Хятадын армийн тухай ойлголтыг нэмэгдүүлж, хоёр армийн хамтын  ажиллагаа, хамтын хөгжлийг ахиулна гэдэгт итгэж  байна.”

Жозеф Ф.Данфорд, хоёр арми хооронд зөвшилцөл,  зохицуулалтын механизм байгуулж, үүргээ гүйцэтгэн, харилцан итгэлцлийг  нэмэгдүүлж, буруу магадлал, маргаан үүсэхийг багасгах хэрэгтэй. Хоёр тал  солилцоо, хамтын ажиллагаагаа боломжийн хэрээр гүнзгийрүүлж, одоо оршиж буй  асуудлыг бүтээлчээр зохицуулж, харилцан итгэлцэж, хамтран ажиллах чиглэлийг  барихаар хичээх ёстой гэжээ. 

"Хэдийгээр бидний хооронд олон төвөгтэй асуудлууд  оршиж, асуудал бүрт санал бодол нэгтэй байж чадаагүй ч гэсэн, миний бодлоор хоёр  тал санал бодлоо үнэнчээр, илэн далангүй солилцох ёстой. Саяхан Вашингтонд маш  амжилттай хийсэн хэлэлцээнээс харахад бид эдгээр төвөгтэй асуудлыг зохицуулж  шийдэхийн тулд чармайж байгаа гэдгийг олж харж  болно.”

Хоёр тал Тайвань, Өмнөд Хятадын тэнгис,  Солонгосын цөмийн асуудал зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцож,  Хятад, Америкийн хоёр армийн нэгдсэн штабын хэлэлцээний механизмын баримт бичигт  гарын үсэг зурлаа.

Хятадын  цэргийн шинжлэх ухааны академийн судлаач Жао Шяожө хэлэхдээ: Хятад, Америкийн  хоёр армийн харилцаа зөвхөн хоёр талын харилцаатай холбоотой юм биш, бүс нутгийн  аюулгүй байдалд гүнзгий нөлөө үзүүлдэг. Энэ он гарснаас хойш хоёр армийн  харилцаа ерөнхийдөө тогтвортой байж, хамтран ажиллаж, бас тэмцэл өрнүүлсэн  байдалтай байна. Данфордын энэ айлчлал хоёр армийн харилцааны хөгжлийг ахиулах  болно гэжээ.

Нэгд, хоёр армийн  харилцааг хэрхэн хөгжүүлэх асуудлаар тодорхой хэмжээнд нийтлэг ойлголттой боллоо. Хятад, Америкийн хоёр арми нэлээд ялгаатай байдаг. Хоёр армийн харилцааг  зохицуулахад үндсэн нийтлэг ойлголт, зарчим хэрэгтэй. Солонгосын цөмийн асуудал,  Өмнөд Хятадын тэнгисийн асуудал, Тайваний асуудал гэх мэт зарим эмзэг асуудлыг  тойрч гарахын аргагүй. Санал зөрөлдөөнтэй асуудлаар хэрхэн нийтлэг ойлголтод  хүрч, хоёр армийн сөргөлдөөнийг тогтоон барих нь хоёр армийн өмнө тавигдаж буй  асуудал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ