Жиү Жайгөүгийн сэргээн босголтын ажил эхлэв

Цогзолмаа 2017-08-17 10:41:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жиү Жайгөүгийн сэргээн босголтын ажил эхлэв

8-р сарын 8-нд Жиү Жайгөү-д 7 баллын хүчтэй газар  хөдөлсөн билээ. 16-нд, газар хөдлөлтийн гамшгаас аврах ажлыг удирдах төвийн 5  дахь хурал болж, газар хөдлөлтийн гамшгаас аврах, яаралтай төвхнүүлэх ажлаа  дүгнээд, эндхийн гол ажил нь хүмүүсээ амар тайван амьдралтай болгох, гамшгийн  дараах сэргээн босголтыг эхлүүлэх шатандаа шилжсэнийг мэдэгдэж, сэргээн  босголтын хөтөлбөрөө шуурхай боловсруулж, хангай дэлхийд ээлтэй, бохирдолгүй  сэргээн босголт хийхийг онцлон дурджээ.

Өдгөө тус бүсийн нийгмийн дэг журам эмх цэгцтэй, сэргээн  босголтын ажил зэрэг зэрэг эхэлж байна. Шинэ бууцаа шинжлэх ухааны  үндэслэлтэйгээр амар тайван цэгийг сонгох зарчмыг мөрдөн, 305 цэгт 270 мянгаад  иргэнийг байршуулаад байгаа. Эдгээр цэгт ямар ч халдварт өвчин дэлгэрээгүй,  амгалан тайван байна.

 

Их уншсан

холбоотой мэдээ