Солонгосын цөмийн асуудлыг улс төрөөр зохицуулахыг цохон тэмдэглэв

2017-08-17 10:49:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш: Солонгосын цөмийн асуудлыг улс төрөөр зохицуулах ёстой гэжээ.

Тэрээр мөн өдөр НҮБ-ын Нью Йорк дохь төв байранд сэтгүүлчид хэлэхдээ: Аюулгүйн зөвлөл 8-р сарын 5-нд 2371-р тогтоолыг санал нэгтэй баталж, БНАСАУ-ын энх тайван, аюулгүй байдлын талаар тодорхой дохио өгсөн юм. БНАСАУ олон улсын үүрэг хариуцлагаа бүх талаар хэрэгжүүлж, итгэлтэй, ач холбогдолтой яриа хэлэлцээ өрнүүлэх ёстой гэж уриаллаа. Мөн тэрээр Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүд үүрэг хариуцлагаа биелүүлэхийг уриаллаа.

Гуттериш, талууд хүлээцтэй байж, харилцан хорон үг шидэхгүй байхыг уриалаад, талуудтай нягт хэлхээ холбоотой байж, ямар ч хэлбэрээр туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэж амлалаа. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ