Ван Яныг Балбын ерөнхийлөгч хүлээн авч уулзав

Цогзолмаа 2017-08-17 10:52:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван Яныг Балбын ерөнхийлөгч хүлээн авч уулзав

16-нд Катмандуд, Хятадын төрийн зөвлөлийн дэд ерөнхий  сайд Ван Яныг Балбын ерөнхийлөгч Биндяа Деви Бандари хүлээн авч  уулзжээ.

Биндяа Деви Бандари: Балбын засгийн газар, ард түмэн  Хятад улстай найрсгаар харилцаж ирсэн уламжлалаа эрхэмлэж, Хятадын талаас Балбын  хөгжил, гамшгийн дараах сэргээн босголтод тусалсанд чин сэтгэлийн талархал  илэрхийлж байна. Хоёр орны дээд давхаргын харилцаа нягтран, олон салбарын хамтын  ажиллагаа урагштай байна. Балба улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "нэг бүс нэг  зам" агуу их санаачилгыг дэмжиж, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Балба,  Хятадын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулах  болно гэжээ.

Ван Ян, Биндяа Деви Бандарид Ши Жиньпин даргын  мэндчилгээг уламжлав. Тэрээр: Хятад улс Балбын талтай хамт Хятад, Балбын  удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэн, дээд давхаргын  харилцаагаа улам нягтруулж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, “нэг бүс нэг зам”-ын  хүрээн дэх ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, дэд бүтцээр түншлэн, олон  улсын болон бүс нутгийн асуудлаарх зохицол, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд  бэлэн байна гэжээ.

 

Их уншсан

холбоотой мэдээ