Хятадын Түвд соёлын солилцооны төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна

2017-08-17 10:53:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 14-15-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны томилолтоор Хятадын Түвд соёлын солилцооны төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Тус төлөөлөгчдийг Хятадын Түвд судлалын төвийн шашин судлалын хүрээлэнгийн дарга Жөү Вэй тэргүүлж, бүрэлдэхүүнд нь Бээжин, Түвдийн Түвд анагаах ухааны эрдэмтэд, Түвдийн боловсон хүчин, гэгээнүүд багтжээ.

Төлөөлөгчид БНХАУ-аас Монголд суугаа элчин сайдын яам, МУИС, Монгол улсын Олон улс судлалын хүрээлэн, Монгол улсын Түвд судлалын хүрээлэн, Монгол улсын үндэсний төв номын сангийн эрдэмтэд, МОНЦАМЭ зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй найрсаг уулзалт хийлээ. Төлөөлөгчид бодит жишээгээр Түвдийн эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа сайжирсэн, гадаадад нээлттэй байлгасан, Түвдийн уламжлалт Буддын шашны хойд дүрийг тодруулсан байдлыг танилцуулж, Түвдтэй холбоотой асуудлаар хариу өглөө. Хоёр тал Хятад, Монгол хоёр орон Түвдийн соёл урлаг, шашин шүтлэг, хоёр орны харилцааны хөгжлийн түвшинтэй дүйхүйц солилцоо хийх талаар гүнзгий  ярилцаж олон нийтлэг ойлголтод хүрлээ. /Баатар орчуулав/

 

Их уншсан

холбоотой мэдээ