Хүүг нэмэх эсэх дээр санал зөрөлдөж байна

2017-08-17 14:54:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Америкийн холбооны нөөцийн комиссын хийсэн 7 сарын мөнгөний бодлогын ээлжит хурлын тэмдэглэлд, Америкийн холбооны нөөцийн комиссын албан тушаалтнууд дараагийн удаад хүү нэмэх арга хэмжээг хэзээ эхлүүлэх тал дээр санал зөрөлдөж байна.

Хурлын тэмдэглэлээс үзвэл, холбооны нөөцийн комиссын зарим гишүүд Америкийн сүүлийн үеийн инфляцын бууралтад сэтгэл түгшиж, инфляцын хэтийн төлөв тодохойгүй байгаа учраас хүүг нэмэх дараагийн арга хэмжээ авах талаар хүлээцтэй байхыг санал болгосожээ.

Харин зарим гишүүд 2015 оны 12-р сард хүүг нэмснээс хойш Америкийн банк санхүү улам сул чөлөөтэй болох эрсдэлтэй байна гэж үзлээ. Хүү нэмэх арга хэмжээг хойшлуулбал Америкийн инфляц 2 хувь гаруйгаар өсөж, банк санхүүгийн эрсдэл үүсгэж магадгүй гэж үзэж байна. /Баатар орчуулав/


Их уншсан

холбоотой мэдээ