Хуримын дээлний загварын уралдаан болов

2017-08-17 15:17:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хуримын дээлний загварын  уралдаан болов

8-р сарын  16-нд, Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хүний нөөц, нийгмийн хамгааллын газар,  Хөдөлмөр эрхлэлтийн алба, Шулуунхөх хошууны захиргаанаас хамтран зохион  байгуулсан "Хайр хэлхсэн Шанд" хэмээх хуримын дээлний загварын анхдугаар  удаагийн шагнал гардуулах үдэшлэг боллоо. 

Шулуунхөх хошуу Хулан шарга  даага элсний өвөрт байдаг. Юань улсын монгол соёл үүсэж бүрэлдсэн газар, цахар  зан заншлын голомт, Хятад дахь монгол үндэстний монгол хэлний баримжаа  аялгууны нутаг, цагаан идээний өлгий юм. Мөн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн  Өвөр Монголын цорын ганц газар болох Шанд хотын туурь тэнд бий. 


Цахар соёл  бол тал нутгийн үнэт өв, хуримын дээл бол цахар соёлын бүрэлдүүн хэсэг юм.  Үдэшлэгт шаганл хүртсэн бүтээлээс үзвэл уламжлалт дээлийн загвар, онцлогийг  гаргахыг хичээж, цэнхэр, улаан, алтан шаргал зэрэг монголчуудын дуртай өнгөөр  урлажээ. Тэдгээр дээл хувцас цахар дээлийн эрхэмсэг намбыг гаргаж, үндэсний  соёлыг илэрхийлэх нэрийн хуудас болсон байна.

Хуримын дээлний загварын  уралдаан болов

Хуримын дээлний загварын  уралдаан болов

Хуримын дээлний загварын  уралдаан болов

Хуримын дээлний загварын  уралдаан болов

Хуримын дээлний загварын  уралдаан болов

Хуримын дээлний загварын  уралдаан болов

Хуримын дээлний загварын  уралдаан болов

Хуримын дээлний загварын  уралдаан болов


Их уншсан

холбоотой мэдээ