Саудын Араб Катарын мөргөлчдөд хилийн боомт нээж өгнө

Цогзолмаа 2017-08-17 16:01:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саудын  Араб Катарын мөргөлчдөд хилийн боомт нээж өгнө

16-нд, Саудын Арабын хаан бөгөөд ерөнхий сайд Салман Бин  Абдул Азиз Ал Сауд захирамж гаргаж, Катарын мөргөлчдөд хилийн Салва боомтыг нээн  өгч, Майка орж мөргөл үйлдэх хүмүүст тус дөхөм болохоор шийджээ.  

Саудын Арабын агентлагийн мэдээнээс үзвэл, Салман Бин  Абдул Азиз Ал Сауд Катараас Майка орж мөргөл үйлдэх хүмүүст Салва боомтыг нээж  өгсөн төдийгүй зөвшөөрлийн ямар ч цахим бичиг баримт бүрдүүлэхийг шаардахгүй юм  байна.

Энэ бол өнгөрсөн 6-р сард Саудын Араб, Катар хоёр орны  хооронд дипломат харилцааны ноцтой хямрал гарснаас хойш буй болж байгаа анхны  эерэг хандлага юм.


Их уншсан

холбоотой мэдээ