Хятад, Монголын хилийн боомтоор нэвтрэх Хятад, Европын галт тэрэг нэмэгджээ

Цогзолмаа 2017-08-17 16:47:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад,  Монголын хилийн боомтоор нэвтрэх Хятад, Европын галт тэрэг  нэмэгджээ

Өвөр Монголын Эрээн хотын чанар, хорио цээрийн хяналт  шалгалтын товчооны 17-ны мэдээнээс үзвэл, Москва-Нинся чиглэлийн Хятад, Европын  галт тэрэг саяхан Эрээн боомтоор дайрч өнгөрөн Монгол улсыг дамжаад Европ руу  явжээ. Өдгөө Хятад, Монголын хилийн боомтоор нэвтэрдэг Хятад, Европ чиглэлийн  галт тэрэг 11 болж нэмэгдээд байна.

Хятад, Европ чиглэлийн энэ галт тэрэгний шугам 7500 км  урт, Оросын Москвагийн Ворсиногоос Эрээнээр дамжин Нинсягийн Иншүй гүүр өртөөнд  ирдэг. Энэ шугамыг байнгын болгосны дараа 7 хоногт 1-2 удаа аялах  болно.


Их уншсан

холбоотой мэдээ