Хойгийн асуудлыг эв зүйтэй зохицуулахыг онцлов

2017-08-17 18:27:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Бээжинд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин: Солонгосын хойгийн асуудлаарх гол тал болон мөн чанар нь аюулгүйн асуудал юм, Хятадын талын дэвшүүлж буй БНСУ цөмийн ажиллагаагаа зогсоох, Америк БНСУ их цар хэмжээтэй цэргийн сургуулилт хийхээ зогсоох санаачилга бол өнөөгийн байдалд энхийн аргаар энэ асуудлыг зохицуулах хамгийн зохистой, шударга, бодит арга барил юм гэжээ.

Сүүлийн үе, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш нар улс төр дипломат арга барилаар Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах талаар хүчин зүтгэл гаргахыг илэрхийлсэн юм. Энэ талаар Хуа Чүнь-ин:  ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн хэлснийг бид бүрэн сайшааж байна. Талууд аюулгүйн зөвлөлийн 2371-р тогтоолыг бүх талаар хэрэгжүүлж, хэлэлцээг эртхэн сэргээхийг хүсэж байна гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ