Хятад Индонезийн дээд зиндааны яриа уулзалт болно

2017-08-17 18:45:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд Бээжинд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин: Хятад болон Индонезийн ерөнхий сайдын орлогч нарын яриа хэлэлцээний механизмын 6 дахь хурал болон Хятад Индонезийн дээд зиндааны эдийн засгийн яриа хэлэлцээний 3-р хурал 21-22-нд Бээжинд болно гэжээ. 

Тэрээр: хурлын хугацаанд, хоёр тал, хоёр орны тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх сэдвийн хүрээнд, стратегийн холбоосыг гүнзгийрүүлж, хоёр орны харилцаа, улс төрийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох юм байна. Хурал нь хоёр орны улс төрийн итгэлцлийг цаашид нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг цаашид хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ