БНХАУ, БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааны 5-р форум болов

Д.Хүчитбаатар 2017-08-18 09:48:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ, БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааны 5-р форум болов

БНХАУ, БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааны 5-р форум 8-р сарын 17-нд БНСУ-ын Чежу аралд болж, БНХАУ, БНСУ-ын зөвлөх байгууллага, залуучууд, хэвлэл мэдээллийн салбарын 150 гаруй төлөөлөгч оролцжээ.

Мөн өдөр, хоёр орны эрдэмтэн судлаачид БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосны 25 жилийн улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоо, иргэдийн хэлхээ холбоо зэрэг олон салбарын байдлыг эргэцүүлсэн бөгөөд хоёр орны олон нийтийн дипломат харилцааны хамтын ажиллагааны нөөц боломжийг хэрхэн нээж, хоёр орны харилцааг тасралтгүй ахиулах тухай санал солилцжээ.

Харин 8-р сарын 16-нд хуралдсан хаалттай хуралдаанаар хоёр талын төлөөлөгчид “ТНААD” систем зэрэг эмзэг асуудлаар санал бодлоо илэн далангүй солилцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ