Барселон хотод террорист халдлага гарлаа

2017-08-18 15:01:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


17-нд Испанийн өөртөө засах Каталониа бүсийн захиргаа: Барселон хотод  мөн өдөр гарсан авто машинаар хүн дайрсан хэргийн улмаас 13 хүн амиа алдаж, 80  хүн бэртэж гэмтсэний 15 нь хүнд шархаджээ.

Орон нутгийн цагдаагийн газар анхны шалгалтын дараа энэ бол террорист  халдлага, энэ хэргийн шалгаж эхэлсэн гэж мэдэгджээ. Өөртөө засах Каталониа  бүсийн захиргааны дарга Карлес Пуирдмеонт: Цагдаа нар хоёр сэжигтнийг баривчлаад  байна гэжээ.

Хэргийн дараа Барселон хотын төвийн нийтийн тээвэр түр зогсож,  иргэдийг гадуур явалгүй гэр орондоо байхыг шаарджээ.

Мөн өдөр Барселон хотын замын шалган нэвтрүүлэх дээр нэг авто машин  хоёр цагдааг мөргөөд зугтсан байна. Каталониагийн цагдаагийн газар:  Зугтсан жолооч хотын дүүрэгт саатуулагдсан. Өдгөө энэ хоёр хэрэг хоорондоо  холбоотой эсэхийг хэлж мэдэхгүй байна гэжээ.

Мөн өдөр Лалын улс бүлэглэл Амак Ньюс агентлагаар дамжуулан энэ  хэргийн үйлдсэн гэж мэдэгджээ. 
/Баатар орчуулав/


 

Их уншсан

холбоотой мэдээ