Нэг бүс нэг замын хамтын ажиллагаа эмх цэгцтэй, үр ашигтай явагдаж байна

2017-08-18 15:11:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос мэдээлснээр, Хятад улс болон нэг бүс нэг зам дагуу орнууд дэд бүтцээр холбогдох, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, худалдааны хөрөнгө оруулалт, хилийн чанадад аж үйлдвэрийн бүс байгуулах зэрэг хамтын ажиллагаа ахиж, нэг бүс нэг змын хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт эмх цэгцтэй, үр ашигтай явагдаж байна.

17-нд Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, нэг бүс нэг замын дэд бүтцээр холбогдох ажил эрчтэй явагдаж байна. Хятадын компаниудын гүйцэтгэж буй Индонезийн Жакарта-Бандунг хоорондын хурдны төмөр зам, Хятад Лаосын Юньнань-Паномпен хоорондын төмөр зам, Пакистаны Гвадар боомт бүтээн байгуулалтын төсөл хурдтай хэрэгжиж, Адис Абиба- Жибути хоорондын төмөр зам, Найроби-Момбас хоорондын төмөр зам, Хятад, Мьянмарын нефтийн хоолой албан ёсоор ашиглалтад орж, нефтийг Энэтхэгийн далайгаас Хятадын нутагт хүргэж байна. Хятад, Европын ээлжийн галт тэрэг нийт 4000 удаа аялж, Европын 12 орон, гурван хотод хүрч байна гэжээ. /Баатар орчуулав/ 

Их уншсан

холбоотой мэдээ