​Улсын хилээр нэвтрэх цагийг богиносгоно

2017-08-18 16:32:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat



Төрийн зөвлөлийн мэдээллийн алба саяхан "Ложистикийн өртгийг  бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, бодит эдийн засгийг хөгжүүлэх тухай санал"  гаргаж, долоон талын 27 бодлого боловсруулж, ложистикийн өртгийг бууруулан, үр  ашгийг нэмэгдүүлэх ажлыг тохируулсан байна. Үүнд энэ жилд багтан бүх Хятадын  хэмжээнд гаалиар нэвтрэхийг интеграцчилж, бараа нэвтрэх хугацааг гуравны нэгээр  богиносгох зэрэг агуулгыг хамарчээ.

Хятадын Ложистик, худалдан авах холбооны гаргасан тоо баримтаас  үзвэл, энэ оны эхний хагаст Хятадын нийгмийн ложистикийн нийт хэмжээ 118.9 их  наяд юаньд хүрч, харьцуулсан үнээр тооцоолбол өнгөрсөн оны мөн үеэс 7.1 хувиар  нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оны мөн үеэс 0.9 нэгжээр нэмэгдсэн байна.  Үүний зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх явц дахь ложистикийн өртгийг бууруулах  бодлого анхны амжилт гарган, дотоодын үйлдвэрлэлийн хэмжээн дэх ложистикийн  өртөг буурах хандлагатай боллоо.

Хятадын Ложистик, худалдан авах холбооны орлогч дарга Цай Жинь:  Хятадын эдийн засаг хөгжлийн хэлбэрээ өөрчлөн сайжруулахаар гол болгосон  хөгжлийн үе шатанд явж байна. Эдийн засгийн хөгжил, цар хэмжээ, хурдыг  хөөцөлдөхөөс чанар, үр ашгийг чухалчлах болж байгаа учраас аж ахуйн нэгж,  нийгмийн эдийн засаг үр ашгийг нэмэгдүүлж, ложистикийн өртгийг бууруулах замаар  биелэгдэнэ. Үүнд ложистикийн загварыг шинэчлэх нь эдийн засгийн үр ашгийг  нэмэгдүүлэхийн үндсэн хөдөлгөх хүч, ялангуяа хөдөлмөр хүч, эрчим хүчний нөөц  зэрэг өртөг нэмэгдэж буй нөхцөл байдалд ложистикийн өртгийг бууруулах нь бодит  эдийн засгийн өртгийг бууруулах чухал арга зам боллоо  гэжээ. 


Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ