​АНУ, БНСУ чөлөөт худалдааны гэрээний тухай хэлэлцэх гэж байна

2017-08-18 17:25:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

17-нд АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер: 22-нд Сөүл хотноо  АНУ, БНСУ-ын чөлөөт худалдааны гэрээний тусгай хурал хийж, чөлөөт худалдааны  гэрээний тухай асуудлыг авч хэлэлцэх гэж байна гэжээ.

Америкийн худалдааны төлөөлөгчдийн алба: Энэ удаагийн хурлыг Робер  Лайтхизерийн шаардлагаар зохиосон юм. Тэрээр 7-р сарын 12-нд БНСУ-ын засгийн  газарт захидал илгээж, тусгай хурал зохион байгуулж, АНУ, БНСУ-ын чөлөөт  худалдааны гэрээг хэрэгжүүлэх байдал, тухайлбал гэрээнд засвар оруулах боломжтой  асуудал зэргийг авч хэлэлцэхийг шаардсан юм гэжээ. Худалдааны алдагдлыг  багасгах нь Трампын засгийн газрын гол ажлын нэг юм. АНУ, БНСУ хоорондын  худалдааны тэнцвэргүй байдал засгийн газрыг түгшээж байна гэж Роберт Лайтхизер  хэлсэн юм.

БНСУ-ын хэвлэлийн мэдээлснээр, 17-нд БНСУ-ын ерөнхийлөгч Мун Же Ин:  АНУ-ын Худалдааны яамны судалгаанаас үзвэл, БНСУ, АНУ-ын чөлөөт худалдааны гэрээ  хоёр оронд аль алинд нь ашиг хүртээсэн. БНСУ бараа бүтээгдэхүүний худалдааны  талаар АНУ-аас ашигтай ч үйлчилгээний худалдаанд маш их алдагдалтай байна. Үүний  зэрэгцээ БНСУ-аас АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэжээ. Тэрээр:  БНСУ-ын засгийн газар АНУ-ын талтай хэлэлцээ хийхдээ эдгээр үнэн бодит байдлыг  тодорхойлох бөгөөд БНСУ-ын ашиг сонирхлыг тэргүүн байранд тавина. Хэлэлцээнд  нэлээд урт хугацаа зарцуулах төлөвтэй  байна гэжээ. 


Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ