​БРИКС-ийн орнуудын засаглалын тухай симпозиум өндөрлөв

2017-08-18 17:46:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

8-р сарын 17, 18-нд Фүжянь мужийн Чюаньжөү хотноо БРИКС-ийн орнуудын  засаглалын тухай симпозиум "Нээлттэй, багтаамжтай, харилцан ашигтай хамт ашиг  хүртэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулъя" уриан дор болж  өнгөрлөө. БРИКС-ийн орнууд, бусад шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж  буй орнуудын төрийн албаныхан, эрдэмтэд, аж ахуйн нэгжийн дээд давхаргынхан  зэрэг 160 гаруй хүн оролцжээ.

БРИКС-ийн орнуудын засаглалын тухай симпозиум өндөрлөв

Тус арга хэмжээ бол энэ жилийн БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний  уулзалтын чухал арга хэмжээний нэг бөгөөд ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын  хэлтэс удирдан зохион байгуулж, Үндэсний засаг захиргааны дээд сургууль, Хятадын  Гадаад хэлний хэвлэлийн хороо зэрэг байгууллага хамтран зохиожээ.  

БРИКС-ийн орнуудын засаглалын тухай симпозиум өндөрлөв

Симпозиумын үеэр, “БРИКС-ийн орнуудын засаглах тухай симпозиумын  Чюаньжөү дэх нийтлэг ойлголт"-ыг батлав. Нийтлэг ойлголтод: Нэгд, БРИКС-ийн  орнууд хөгжлийг тэргүүлэх байранд тавих ёстой. Хөгжлийн шинэ боломжийг  тасралтгүй илрүүлж, багтаамжтай өсөлтийн үзэл ойлголт, иргэний амьжиргааг  баталгаажуулж, ядуу хүн амыг багасган, нийгмийн аюулгүйн сүлжээг байгуулан,  өөрийн улс орон, дэлхийн ард түмэнд үр өгөөж хүртээх ёстой. Хоёрт , БРИКС-ийн  орнууд харилцан ашигтай хамтран ажиллах ёстой. Зохицуулалт хийж, ашиг сонирхлоо  хамт хуваалцах үнэ өртөг, ашиг сонирхлоо нэгтгэсэн том зах зээлийг хамтран  байгуулах ёстой. Гуравт, БРИКС-ийн орнууд дэлхийн засаглалд идэвхтэй оролцох  ёстой. Олон улсын эдийн засгийн дэг журмыг шинэчлэн хөгжүүлж, олон улсын болон  бүс нутгийн халуун цэгийн асуудлаар зохицуулалт хийж, шударга ёсыг идэвхтэй  хамгаалан, шинээр хөгжсөн зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын төлөөлөх  чанар, үг хэлэх эрхийг нэмэгдүүлэх ёстой. Дөрөвт, БРИКС-ийн орнууд соёл  иргэншлээсээ харилцан суралцах ёстой. БРИКС-ийн орнуудын засаглах туршлага бол  соёл иргэншлийн ховор нандин үр дүн юм. Энэ туршлагаа солилцохыг хүмүүнлэгийн  солилцооны чухал агуулга болгож, ойлголцлоо нэмэгдүүлэн, харилцан суралцаж,  солилцоо хийж, туршлага солилцох хүрээг тэлж, улс орнуудын хөгжилд оюун ухааны  дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.

Арга хэмжээний үеэр, гадаад дотоодын зөвлөхүүд хамтын ажиллагааны  олон гэрээнд гарын үсэг зуржээ. 
Сарантуяа

БРИКС-ийн орнуудын засаглалын тухай симпозиум өндөрлөв

БРИКС-ийн орнуудын засаглалын тухай симпозиум өндөрлөв


Их уншсан

холбоотой мэдээ