Испани үндэсний хэмжээнд эмгэнэл илэрхийлжээ

Д.Хүчитбаатар 2017-08-19 15:31:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Испани үндэсний хэмжээнд эмгэнэл илэрхийлжээ

17-нд Испанийн Барселона хотод ачааны машинаар хүн дайрсан террорист халдлага гарсан бол удалгүй Барселонагаас өмнө зүгт 100 гаруй км зайд байрлах тэнгисийн эргийн Камбрильс сууринд мөн автомашинаар хүн дайрсан хэрэг гарч, нийт 14 иргэн нас барж, 100 гаруй хүн гэмтсэнээс 17 хүний биеийн байдалд хүнд байгаа юм байна. 

Испани үндэсний хэмжээнд эмгэнэл илэрхийлжээ

Исламын улс” бүлэглэлийн эсрэг Америкаар удирдуулсан улс орнуудын холбоонд цохилт өгөхийн тулд эдгээр халдлагыг үйлдсэн гэдгээ тус бүлэглэл мэдэгдээд байна.

Испанийн хэвлэлийнхний мэдээлж буйгаар, дээрх халдлагуудад өртөж нас барсан хүмүүст Герман, Бельги, Канад зэрэг 30 гаруй орон, бүс нутгийн иргэд байгаа юм байна.

Халдлагын дараа, Испани улс даяар 3 хоногийн хугацаатай эмгэнэл илэрхийлэх шийдвэр гаргаж, орон нутгийн цагаар 18-ны 12 цагт үндэсний хэмжээнд нэг минут дуугүй номхон зогсжээ. Испанийн ван Филипп VI, ерөнхий сайд Мариано Ражой болон олон мянган иргэд Барселона хотын төвд очиж эмгэнэл илэрхийлжээ. Хүмүүс гудамж, өргөн чөлөөнд зул асааж, цэцэг өргөсөн бөгөөд Испанийн хөл бөмбөгийн лигийн тэмцээн эхлэхээс өмнө бүх хүн нэг минут дуугүй номхон зогсжээ.

 



Их уншсан

холбоотой мэдээ