Хөхшилийн экологийн хамгаалалтад шинэ ахиц гарч байна

Д.Хүчитбаатар 2017-08-24 16:24:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хөхшилийн экологийн  хамгаалалтад шинэ ахиц гарч байна

Саяхан ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн комиссын 41-р чуулганд, Хятадын  Хөхнуур мужийн Хөхшилийг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэснээр, Хөхнуур муж нэг ч  дэлхийн өвгүй байсан түүхийг эцэслүүлжээ. Одоогийн байдлаар Хятад улсад 52  дэлхийн өв байгаа бол нийт тоогоороо дэлхийд 2-т орж байна. Мөн дэлхийн өвд  амжилттай бүртгүүлснээр Хөхшилийн экологийн хамгаалалтын ажилд шинэ боломж, шинэ  сорилтыг зэрэг авчрах болно.

Хөхшилийн экологийн  хамгаалалтад шинэ ахиц гарч байна

Хөхшил бол Хөх нуур-Түвдийн өндөрлөгийн зүүн хойд хэсэгт, Хөхнуур  мужийн Юйшүгийн Түвд үндэстний өөртөө засах жөүгийн Жидүө, Чүймалай хэмээх хоёр  шяний харьяанд байдаг бөгөөд 60 мянга 300 ам дөрвөлжин километр талбайн ихэнх нь  эзгүй нутаг бөгөөд Хятадын гурван мөрний эх авсан газраас Хөхшил хүртэлх Түвд  бөхөнгийн нүүдэл бүрэн маршрутыг хамгийн сайн хамгаалж үлдээсэн газар  юм.

Хөхшилийн экологийн  хамгаалалтад шинэ ахиц гарч байна

Түвд бөхөнгийн ноолуур бол шахтуш хэмээх маш үнэтэй дээд зэрэглэлийн  алчуурын түүхий эд болдог тул XX зууны 90-ээд оны үеэр, түвд бөхөнг хулгайгаар  авлах нь олширч, хамгийн хүнд үед нийт тоо толгой нь 20 мянгад ч хүрэхгүй  болжээ. Хожим Жидүө шяний баруун бүсийн ажлын зөвлөл Хөхшилийн үндэсний дархан  цаазтай бүсэд хуулийн дагуу эргүүл хамгаалалтын ажил өрнүүлснээр, хулгайгаар  авлах ажиллагаа жил дараалан багассан юм. 2006 оноос хойш Хөхшилд хулгайн ан ав  хийх тохиолдол нэг ч гараагүй юм. Хөхшилийн үндэсний дархан цаазат бүсийн  удирдах албаны дарга Бү Жөү ингэж ярьж  байна:

Хөхшилийн экологийн  хамгаалалтад шинэ ахиц гарч байна

"Манай эргүүлийн ажилтнууд жилдээ багаар бодоход нэг сард нэг  удаа эргүүл хийх үүрэгтэй. Чухал ажлын шаардлага гарахаар бүр ч илүү ачаалалтай  ажиллаж, жилд 18-аас дээш удаа эргүүл хийж, эргүүл хийхдээ наад зах нь бүтэн  долоо хоног хөдөө хээр ажиллаж амьдардаг. Бид голдуу хүний үйл ажиллагаа, тэр  тусмаа хууль бусаар алт олборлохыг шалгаж байцаадаг.”

Холбогдох хяналт хэмжилтийн  дагуу хийгдсэн статистик тоо баримтын дагуу, Хөхшил болон түүний эргэн тойрны  бүс нутаг дахь Түвд бөхөнгийн тоо толгой нэгэнт 60 мянга буюу түүнээс ч илүү  гарч, тус бүс нутаг үнэхээр “амьтны эзэнт гүрэн” болж, Хөхнуур Түвдийн авто зам  дагуу хүмүүс байнга Түвд бөхөн болон бусад ан амьтныг олж харах  болжээ. 

Өдгөө, манай гаригийн цаг уурын дулаарлын улмаас Хөхшилийн  экологийн хамгаалалтад маш их сорилт тулгарч байна. Харин тус бүсийн талбай  том, далайн түвшнээс их өндөрт өргөгдсөн, хатуу чанга байгалийн нөхцөлтэй бөгөөд  ихэнх газар нь хүний бараа харагдахгүй эзгүй нутаг болохоор зөвхөн өвөл цагт  газрын хөрс бүрмөсөн хөлдсөн үед л төв хэсэгт нь нэвтэрч болдог юм. Тэр ч  утгаараа тус бүсийн төв хэсэгт хяналт хэмжилтийн цэг гэж байдаггүй. Хөхнуур  мужийн Орон сууц, хот хөдөөгийн бүтээн байгуулалтын танхимын орлогч дарга Жан  Шао-Янь: ирээдүйд дэвшилтэт технологийг ашиглан, Хөхшилийн цаг уур, экологийн  нөхцөлд цогц хяналт хэмжилт хийх болно гэжээ.

Хөхшил нь туршилтын журмын дагуу шинээр байгуулсан гурван мөрний эх  авсан газар дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамрагддаг. Гурван мөрөн гэж Хөх  мөрөн, Хатан гол, Лань Цан Жян мөрөн хэмээх Хятадын гурван том мөрнийг хэлж  байгаа бөгөөд энэ гурван мөрөн Хятад улсын 20 гаруй муж, хот, өөртөө засах орон,  нийт нутаг дэвсгэрийн 66 хувийн газар нутгаар дайрч, жил бүр 60 тэрбум шоо метр  ундны усаар хангадаг болохоор “Хятадын үндэсний усан сан” гэгдсэн юм. Хятадын  Шинжлэх ухааны академийн Чэндү хот дахь судалгааны газрын дарга Жао Шиньчуань:  Хөхшил нь эргэн тойрныхоо бүсийн цаг уурын зохицуулалтад маш чухал үүрэг  гүйцэтгэдэг гэжээ.

Энэ жил, Хөхшилийг ЮНЕСКО-ийн  дэлхийн өвд амжилттай бүртгүүлсэн юм. Хөхнуур мужийн засаг даргын орлогч Хань  Жяньхуа, дэлхийн өвд бүртгүүлснээр Хөхшилийн экологийн хамгаалалтын ажилд шинэ  боломж, шинэ сорилт зэрэг тулгарч байна гэжээ.  Тэрээр:

Дэлхийн өвд бүртгүүлсэн нь бидэнд  нэг зүйлийн хариуцлага ирж байна гэсэн үг. Бид шинэ стандарт, шинэ боломж, шинэ  хариуцлагыг зэрэг хүлээж, “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай  нийтийн гэрээ”-ний шаардлагын дагуу, Хөхшилийн экологийг нүдний цэцгий шигээ  хайрлаж, хамгаалах хэрэгтэй” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ