Шямэний уулзалт 2 дахь "алтан арван жил"-ийг нээнэ

2017-08-29 17:38:27
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БРИКС-ийн орны удирдагчдын 9 дэх уулзалт  9-р сард Шямэньд болно. 8-р сарын 28-ны өглөө Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн  алба мэдээ нийтлэх хурал хийв. Хурлын үеэр, Хятадын Олон улсын солилцооны төв,  Хятадын Худалдааны яамны мэргэжилтэн хэлэхдээ: БРИКС-ийн орны удирдагчдын  Шямэний уулзалт БРИКС-ийн механизмын 2 дахь "алтан арван жил"-ийг нээнэ  гэжээ. 

БРИКС-ийн механизм байгуулагдаад 10 жил болж буй үеэр  холбогдох тоо бүртгэлээс үзвэл, БРИКС-ийн 5 орны дэлхийн эдийн засагт эзлэх  хэмжээ 10 жилийн өмнөх 12 хувиас 23 хувь хүртэл нэмэгдэж, олон улсын худалдааны  хэмжээ дэлхийн 11 хувийг эзэлж байсан бол 16 хувь хүртэл нэмэгджээ. Гадаад  хөрөнгө оруулалтын хэмжээ 7 хувь байснаас 12 хувь хүртэл нэмэгдэж, БРИКС-ийн 5  орон дэлхийн эдийн засагийн нэмэгдэлд тал хувийн нэмэр оруулсан  байна. 

Хятадын олон улсын солилцооны төвийн ахлах судлаач  Жан Яньшэн, ирэх 10 жилийн хугацаанд эдийн засгийн эдгээр тоо бүртгэл цаашид  тогтвортой нэмэгдэх бөгөөд БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны түвшин улам  дээшлэх болно. БРИКС-ийн орны удирдагчдын Шямэний уулзалт БРИКС-ийн механизмын 2  дахь "алтан арван жил"-ийг нээнэ. Уулзалт нь "БРИКС-ийн орны түншлэлийн  харилцааг гүнзгийрүүлж, сайн сайхан ирээдүйг нээе" сэдвийн хүрээнд зохиогдож, 4  гол агуулга хамрагдана гэжээ.

Нэгт, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,  хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх. БРИКС-ийн орнууд эдийн засгийн түншийн  харилцааг эрчимжүүлэх замаар олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг ахиулна.  Хоёрт, дэлхийн засаглалыг эрчимжүүлэн сорилтыг хамт даван  туулна. БРИКС-ийн орнууд олон улсын энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, олон  улсын банк санхүү, валютын системийг боловсронгуй болгож, олон талт механизмын  хүрээнд зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Гуравт, хүмүүнлэгийн  солилцоо өрнүүлж, иргэдийн сайн харилцааны үндэс суурийг бэхжүүлнэ. БРИКС-ийн  орнууд хүмүүнлэгийн солилцооны үндсэн дээр боловсролын хамтын ажиллагааг  эрчимжүүлж, биеийн тамир спортын үйл хэргийн хөгжилд тус дөхөм үзүүлнэ. Дөрөвт,  механизмын байгуулалтад тус дөхөм үзүүлэн улам өргөн хүрээнд түншийн харилцаа  тогтоох эдгээр болно.

Эх сурвалжаас үзвэл,  эдийн засаг худалдааны талаар, 8-р сард зохион байгуулсан БРИКС-ийн орнуудын  сайд нарын хуралд 8 төрлийн бичиг баримт баталсан байна. Үүнд БРИКС-ийн орнуудын  электрон боомтын үлгэр жишээ сүлжээ байгуулах. “БРИКС-ийн орнуудын үйлчилгээ,  худалдааны хамтын ажиллагааны зураг”, “ БРИКС-ийн орнуудын электрон худалдааны  хамтын ажиллагааны санаачилга”, “ БРИКС-ийн орнуудын хөрөнгө оруулалтад дөхөм  үзүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөр” зэргийг баталсан байна. Мөн үүний зэрэгцээ  олон орон Хятад улсын ирэх жил зохион байгуулах Хятадын олон улсын экспорт  импортын яармагийг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ. Эдгээр асуудлыг 9-р сард  болох уулзалтад дэвшүүлж, улам ахиулан хэрэгжүүлэх болно. Хятадын Худалдааны  яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны  хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дэд дарга Жан Жянпин хэлэхдээ: Энэ оны БРИКС-ийн  орнуудын удирдагчдын уулзалт урьдын зарим салбарт хийж байсан хэлэлцүүлэгтэй  адилгүй, өргөн хүрээг хамарсан, хөрөнгө оруулалтын салбар нь хүмүүсийн анхаарлыг  ихэд татаж байна гэжээ.

Энэ оны гол сэдэв бол хамтын ажиллагааны  улам нягт түншийн харилцааг тогтоох юм. Энэ хэдэн харилцаанд энх тайвны түнш,  хөгжлийг ахиулах түнш, дэлхийн засаглалын түнш, эдийн засаг, худалдааны хамтын  ажиллагааны түнш зэрэг агуулга багтаж байгааг та бүхэн харж байна. Тийм учраас  энэ оны БРИКС-ийн хамтын ажиллагаа нь цогц чанартай, улам өргөн цар хүрээг  хамарсан байна. Ялангуяа хөрөнгө оруулалтын салбарт бүр ч ийм байгаа юм. Учир нь  өдгөө БРИКС-ийн орнуудын харилцан хөрөнгө оруулалтын хувийн жин маш бага,  ирээдүйд хөрөнгө оруулалтыг хялбарчлах замаар, оюуны өмчийн эрхийг хамгаалах,  цахим худалдаа, нэг цонхны ажиллагаа зэрэг талаар маш олон ажлын хэсэг  ажиллуулах болно. Үүний үр дүнд бидний эдийн засгийн хэлхээ холбоо улам нягтарч,  БРИКС-ийн орнууд ч улам хүчирхэг болно гэжээ.

Үүний  зэрэгцээ энэ оны БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалтаар "БРИКС+"  хэмээх санал дэвшүүлэх болно. Өөрөө хэлбэр БРИКС-ын таван орон дэлхий дахинд  улам олон анд нөхөдтэй болж, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй  орнууд БРИКС-ийн механизмд нэгдэхийг хэлж байгаа юм. Хятадын худалдааны яамны  олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэнгийн  эрдмийн зөвлөлийн дэд дарга Жан Жяньпин танилцуулж хэлэхдээ: "БРИКС+" гэдэг бол  бүх улс оронд нээлттэй байхыг хэлж байгаа юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ