"БРИКС +" арга хэлбэр хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ

2017-08-30 16:39:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

30-нд Хятадын ГХЯ-ны сайд  Ван И , БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалт, шинээр хөгжиж буй зах  зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын уулзалтын гадаад дотоодын хэвлэлийнхний  асуултад хариулах үедээ: БРИКС-ийн орнууд бол хаалттай клуб биш, харин БРИКС-ийн  орнуудын хамтын ажиллагааны нөлөө таван орны цар хүрээнээс хол давж байна.  БРИКС-ийн механизм шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын эв нэгдэл,  хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ашиг сонирхлыг хамгаалах чухал индэр  болохоор барахгүй олон улсын энх тайван, хөгжлийн үйлст өдөр ирэх тусмаа чухал  үүрэг гүйцэтгэж байна. 2013 оноос БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтыг  зохион байгуулагч талаас БРИКС-ийн бус зарим орнуудыг урьж оролцуулах хэлбэрээр  уулзалт солилцоо хийсээр ирсэн юм гэжээ.

Ван И: "БРИКС +" үзэл  баримтлалд суурилсан арга барилыг үргэлжлүүлж, Хятадын тал Шямэний уулзалтын  үеэр шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын уулзалтыг зохион явуулах  болно. Мөн олон улсын хэмжээнд таван орны удирдагчийг урьж оролцуулан, Өмнөд  Өмнөдийн хамтын ажиллагаа, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл  төлөвлөгөөг хамтдаа судлан хэлэлцэх болно  гэжээ. 






Их уншсан

холбоотой мэдээ