Путин БРИКС-ийн орнуудын ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар өгүүлэв

2017-09-01 15:15:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БРИКС-ийн  орнуудын Шямэний уулзалтын өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан өгүүлэл нийтэлж, БРИКС-ийн орнуудын ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Путин "БРИКС-ийн орнууд-стратегийн түншийн харилцааг эхлүүлэх шинэ үзэл" өгүүлэлдээ: Энэ оны БРИКС-ийн орнуудын ээлжит дарга Хятад улс өндөр үр ашигтай ажиллаж, БРИКС-ийн орнуудыг улс төр,  эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд чухал ахиц гаргасан байна. Үүнээс гадна, БРИКС-ийн 5 орны дэлхийн байр суурь ч илт дээшиллээ. БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын үйл ажиллагаа нь эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, тал талын үзэл бодлыг анхаарч үзсэн, нийтлэг ойлголтод хүрсэн  зарчмын үндсэн дээр явагддаг юм гэжээ.

Путин: БРИКС-ийн 5 орны загварын дор  олон талт хамтын ажиллагаа явуулахыг ОХУ дээд хэмжээнд чухалчилж, БРИКС-ийн  орнууд улам нягт дипломат зохицуулалтын бодлогоор, ялангуяа НҮБ, Их хорь, бусад олон улсын байгууллагын хүрээнд зохицуулалт хийхийг зорьж байна гэжээ.

Тэрээр: БРИКС-ийн орнууд дэлхийн мэдээллийн аюулгүйн салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, холбогдох хамтын ажиллагааны олон улсын хуулийн бүдүүвчийг хамтдаа байгуулахыг ОХУ зорьж байна  гэжээ. 

Путин: Удалгүй болох Шямэний уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны салбарт хамтын ажиллагааны шинэ том төслөөр ярилцлага өрнүүлэхийг хүсэн хүлээж байна  гэжээ. Орос улс БРИКС-ийн түншлэлийг улс төр, эдийн засаг, соёл, бусад салбарт гүнзгийрүүлэхийг  дэмждэг гэж Путин хэлэв. Орос БРКИС-ийн бусад гишүүдтэй хамт олон улсын хууль дүрмийн үндсэн дээр ардчиллын үйл явцыг дэмжиж, олон улсын үйл хэрийн эрүүл хөгжлийн тулд хичээн зүтгэх хүсэлтэй байгааг тэрээр илэрхийлээд, Шамэний уулзалт XXI зууны сорилтуудыг даван туулж, таван орны уялдаа холбоог шинэ түвшинд хүргэж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ