БРИКС-ийн механизм хөгжиж буй орны ирээдүйн хөгжлийн хаалгыг нээж өгнө

2017-09-02 11:11:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалт нээгднэ. Энэ удаагийн уулзалт БРИКС-ийн  орнуудын зохицуулалтыг шинэ түвшинд ахиулж, улам өргөн хүрээнд түншийн харилцаа тогтоох талаар идэвхтэй, тодорхой эрэлхийлж, БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм өргөн олон хөгжиж буй орны ирээдүйн хөгжлийн хаалгыг нээж өгөх болно. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэн хүлээж байгаа зүйл юм.

10 жилийн  хөгжлөөр БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэн, дэлхий дэг журмын өөрчлөлтийг ахиулж, олон улсын энх тайвныг хамгаалах зангилаа хүчин болсон байна. 10 жилийн турш БРИКС-ийн орнууд эдийн засгийн тайлан дахь  хөрөнгө оруулалтын ухагдахуунаас удирдагчдын уулзалтаар удирдамж болгож, аюулгүйн үйл хэргийн дээд зиндааны төлөөлөгчдийн хурал, гадаад харилцааны сайд нарын хурал зэргээр тулгуур болгосон эдийн засаг, худалдаа, банк санхүү, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, шинжлэх ухаан техник зэрэг өргөн хүрээг хамарсан олон давхаргын хамтын ажиллагааны бүдүүвч болсон байна. БРИКС-ийн орнууд хамтын  ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжлийн шинэ банк нээж, БРИКС-ийн орнуудын бэлтгэл сан  мөнгө гаргаж, улам чухал үйлдэл үзүүлэн, улам их үр өгөөжтэй болсон байна.

Энэ онд  БРИКС-ийн хамтын ажиллагаа хоёр дахь 10 жилдээ орж, урьдыг залгамжлан үргэлжлэн  хөгжих чухал үедээ орсон байна. Одоогийн олон улсын байдал ээдрээтэй байгаа  нөхцөлд БРИКС-ийн орнууд шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж байгаа орны төлөөл болсны хувьд дэлхийн төрөл бүрийн сорилтыг давахад идэвхтэй, бүтээлч үүрэг гүйцэтгэх хариуцлагатай бөгөөд хүчинтэй юм. БРИКС-ийн хамтын ажиллагааг  улам эрчимжүүлэн бэхжүүлж, хөгжлийн хамтын хүчээр зэрэг дуугарч, улам бат бэх  нийгмийн үндэс суурь тавин, улам өргөн хүрээнд түншийн харилцаа тогтоож, улам  хүчтэй механизмыг байгуулан, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хоёр дахь алтан 10 жилийн бий болгохын төлөө бат бэх үндэс суурь тавьж өгөх нь Шямэний уулзалтад оролцож байгаа олон орны удирдагчдын хамтын хүсэл болжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Шямэньд ирж уулзалтад оролцохын өмнөхөн Хятадын  хэвлэлд өгүүлэл нийтэлж, эрх тэгш харилцан хүндэтгэсний үндсэн дээр БРИКС-ийн  хамтын ажиллагааг явуулж байгаа юм. Шямэний уулзалт БРИКС-ийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэж байна гэжээ. Бразилийн ерөнхийлөгч М.Темер ч энэ удаагийн Шямэний уулзалт баялаг амжилтад хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа  бөгөөд БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм гишүүн орнуудад хөгжлийн боломж авчрах болно гэж үзжээ.

Шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орны төлөөлөл болохын  хувьд, БРИКС-”ийн орнууд бусад шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудтай  яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсээр ирсэн юм. 2013 оноос жил  бүрийн БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтаар зохион байгуулагч орон  БРИКС-ийн бус улс орныг урьж, уулзалт зохион байгуулах болсон юм. Энэ жил Хятад  улс өнгөрсөн жилүүдийн амжилттай туршлагыг үндэслэн, улам олон түншийн харилцааг тогтоох зорилгоор “БРИКС +” хэмээх хамтын ажиллагааны хэв загвар гаргасан юм.  Шямэний уулзалтаар мөн шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орон, хөгжиж буй орны  уулзалт зохион байгуулж, “харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн,  хамтын хөгжлийг ахиулъя” уриан дор, БРИКС-ийн таван орон болон Египет, Гвиней,  Мексик, Тажикстан, Тайланд зэрэг орны удирдагчид хамтаар шинэ тулгар хөгжиж буй  зах зээл, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны тухай зөвшилцөх юм байна.  

Улам өргөн хүрээнд түншийн харилцаа тогтоож, БРИКС-ийн орнуудын нөлөөг нэмэгдүүлэх нь БРИКС-ийн орнуудын хэтийн хөгжлийн тухай Хятад улсын  дэвшүүлсэн бүтээлч төлөвлөгөө юм. Өнгөрсөн оны Гоагийн уулзалтаар Ши Жиньпин  дарга, “БРИКС-ийн орнуудын анд нөхдийн цар хүрээг тэлж бэхжүүлэн, нээлттэй,  багтаамжтайгаар хамтын хөгжлийг эрэлхийлэх ёстой” гэсэн юм. Энэ оны 1-р сарын  1-нд, Хятад улс БРИКС-ийн орнуудын дарга орон болоход холбогдуулж Ши Жиньпин дарга бусад 4 гишүүн орны удирдагчдад илгээсэн захидалдаа, “механизмын  байгуулалтыг түргэтгэж, улам өргөн хүрээнд түншийн харилцаа тогтоох”-ыг Шямэний  уулзалтын гол агуулгын нэг болгох санаачилга дэвшүүлсэн байна.  

Хятад улсын дэвшүүлсэн “БРИКС+” үзэл баримтлал нь нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх гэдгийг гүйцэд тусгасан бол энэ нь БРИКС-ийн зориг санаатай яв цав нийцэж, БРИКС-ийн хамтын ажиллагааны  амьжиргааны эрч хүчийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны нөлөөг нэмэгдүүлэх, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, улс орнуудын хамтын хөгжлийг ахиулах  зэрэгт ач тустай байх болно. “БРИКС+” гэдгийг санаачилмагц, шинэ тулгар хөгжиж  буй зах зээл, хөгжиж буй орнуудын талархлыг хүлээсэн байна. Энэ санаачилга БРИКС-ийн амьжиргааны эрч хүчийг нэмэгдүүлэх, мөн шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын хамтын хөгжил, нээлттэй, багтаамжтай, нийтэд  хүртээмжтэй, хамт ашиг хүртсэн эдийн засгийн даяаршлыг биелүүлэх зэрэгт ашигтай  хэмээн олон нийт үзлээ.

Эхний 10 жилийг эргэцүүлэхэд, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа  шинээр болж, жижгээсээ томорч, олныг гайхшруулсан амжилт гаргасан юм. Харин дараагийн 10 жилийг төсөөлөхөд улам өргөн хүрээнд түншийн харилцаа тогтоох нь БРИКС-ийн орнууд болон түүнээс бусад шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын бодит эрэлт шаардлагад нийцэж байгаа болохоор БРИКС-ийн дараагийн  “алтан арван жил”-ийг нээхэд маш чухал хүч болох нь  дамжиггүй.

Их уншсан

холбоотой мэдээ