Хятадын хөгжлийн банкны БРИКС-ийн орнуудад олгосон зээл 58 тэрбум ам.долларт хүрлээ

2017-09-02 16:40:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 1-нд Бээжин хотноо  Хятадын хөгжлийн банкны ТУЗ-ийн   дарга Хү Хуайбан: Энэ оны 2-р улирлын сүүлчээр хөгжлийн банкны БРИКС-ийн   орнуудад олгосон зээл 58 тэрбум ам.долларт хүрч, ажил төрөл түнш орны боомт,   авто зам, цахилгаан станц, цахилгаан холбоо, аж үйлдвэрийн хүрээлэн, эрчим   хүчний эх баялаг, жижиг дунд аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргаа зэрэг өргөн цар   хүрээтэй салбарын хамарлаа гэжээ.

Хү   Хуайбан мөн өдөр БРИКС-ийн орнуудын банк санхүүгийн хамтын ажиллагааны   механизмын жилийн ээлжит хуралд  ингэж хэлсэн байна.

Тэрээр:   БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа тасралтгүй шат ахиж, эдийн засаг, худалдааны   харилцаа өдрөөс өдөр нягтарч, банк санхүүгийн хамтын ажиллагааны улам өндөр   шаардлага тавих болсон. Дараачийн шатанд талууд хөгжлийн хэрэгцээ шаардлагад   анхаарал хандуулж, банк санхүүгийн үйлчилгээгээ сайжруулан, талуудын давуу талыг   ашиглан, банк санхүү, засгийн газар, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны түвшинг   дээшлүүлэх хэрэгтэй. Зөвлөхүүдийн солилцоог эрчимжүүлэн, зөвлөхүүд +банк   санхүүгийн үүрийг дайчилж, эдийн засаг, худалдааны эрэлт хэрэгцээг хангаж, банк   санхүүгийн валютын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой гэжээ. /Баатар   орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ